ЗХАШ-ны 20 дугаар шүүх ”нээлттэй” ажиллана

img

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн “Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгуулахаар болжээ. Нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 24-ны өдрийн лхагва гаригт 11:00-15:00 цагт Тусгаар тогтнолын талбайд болох аж.


Өдөрлөгийн үеэр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан болон урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу хэрхэн хандах талаар иргэдэд мэдээлэл өгөх, нэхэмжлэл хүлээн авах, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх, эрх зүйн байдлын тухай хуулийг таниулан ойлгуулах, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн гарын авлага, боршур, гарын авлага тараах, Шүүхийн цахим санг иргэдэд таниулан ойлгуулах үйл ажиллагаа болох юм байна.

 

Мөн Газрын маргаан, төрийн албаны маргаан, бүртгэлийн маргаан гэх мэт маргааны талаар иргэд мэдээлэл өгөх, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчдийн оролцоог нэмэгдүүлэх, шүүхэд их, дээд сургуульд хууль, эрх зүйн чиглэлээр суралцдаг оюутныг дадлагажуулах журмыг танилцуулан ойлгуулж, дадлагажигч оюутны оролцоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Түүнчлэн энэ өдөр байгууллагын үйл ажиллагаа болон алба хаагчтай хаагчтай холбогдох иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч ажиллах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ