Эрүүл амьдралыг тэтгэх нэгдсэн төвтэй боллоо

img

"Соёл Вэлнесс" төвийг угтах заал"Соёл" хэмээн эртний уламжлалт уйгаржан монгол бичгээр бичсэн нь дэлхийд ганц Монгол түмний бахархал болсон үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэж үргэлжид өөдөө тэмүүлсэн манлайлагч байхын бэлэгдэл ажээ.

 

 

“Соёл вэлнесс” төвийнхөн эрүүл тансаг орчин, найрсаг үйлчилгээ, сэтгэл ханамжийг дээдлэн гэр бүл, найз нөхөд, хамт олноороо их хотын ядаргаа алжаалаа тайлах нөхцөлийг бүрдүүлсэн нийт 9000 м2 талбай бүхий нэгдсэн үйл ажиллагааг эхлэхэд бэлэн болжээ.

 

Монголын анхны вэлнесс төв өнөөдөр үүд хаалгаа албан ёсоор нээлээ.

Нээлтийн ёслолд тус төвийн гүйцэтгэх захирал Я.Шатар, Япон улсаас ирсэн хүндэт зөвлөх Такаши Хори, марктингийн албаны дарга Т.Гүлдаурен, хүний нөөцийн албаны дарга Г.Улсболд, , Эрүүл ахуйч их эмч Ч. Эрдэнэчимэг нар оролцлоо.

 

 

Нээлтийн ёслол уламжлал болсон тууз хайчлах хэлбэрээр бус олон нийтийн сүлжээ буюу дижитал хэлбэрээр явагдсан юм.

 

 

Энэ үеэр “Соёл” төвийн марктингийн албаны дарга Т.Гүлдаурен “Энэ зуунд дэлхийн нийтээр эрүүл амьдрах хэв маягыг чухалчилдаг болсон. Учир нь байгаль дэлхий маань хүн төрлөхтөн биднээс үүнийг шаардаж байна. Үүнтэй холбоотойгоор “wellness” гэдэг үг салбар шинжлэх ухааны түвшинд судлагдаж байна. Манай улсын хувьд энэ нь шинэлэг зүйл, шинэ ойлголт гэж хэлж болно. “Wellness” гэдэг үг нь эрүүл амьдрах ухаан юм. Энэ үг нь долоон бүхэлдэхүүн хэсгээс нь бүрдэж ирдэг. Тухайлбал,  эрүүл чийрэг бие бялдар,  сэтгэл ханамж, бүтээлч хандлага, ёс суртахуун, амьдралаас авах баяр баясал, эрүүл орчин зэргээс бүрэлддэг юм. Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдийг монголчуудад төлөвшүүлэхийн тулд анх удаа “Соёл вэлнесс” төвийг нээлээ. Манайх 130 орчим ажилтантай. Нийгмийн хариуцлагыг үүрэх үүднээс хөгжлийн бэрхшээлтэй, мэргэшсэн хүмүүсийг ч авч ажиллуулж байна” гэв.

 

Саун, бассейн, массаж

 

Тус төв нь халуун, хүйтэн усан сан, Турк Хаммам /уурын саун/, хамгийн орчин үеийн Sawo брендийн Cedar /улаан хуш/ модоор хийсэн Финлянд саунаар үйлчлэх аж.

 

 

Эдгээр нь нано технологийн элсэн болон ультра шүүлтүүр бүхий ус цэвэршүүлэгч ариутгагч, кварцан гэрлэн халдваргүйжүүлэлттэй тул үйлчлүүлэгчдийн эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангасан гэдгийг Эрүүл ахуйч их эмч Ч. Эрдэнэчимэг онцолсон юм.

 

Мөн тэрбээр “Манай төв 2 цаг тутамд усаа шүүж, сольдог. 24 цаг тутамд ариултгал хийдэг. Манай ажилтнуудын дийлэнх хувь нь үйлчилгээний ажилчид. Тэднийг ажилд авахадаа бид эрүүл мэнд, эрүүл ахуйгаар нь шалгуур тавьж авсан” гэв.

Рестароны хэсэг

 

Ямартаа ч, “Соёл вэлнесс” төвийнхөн эрүүл тансаг орчин, найрсаг үйлчилгээ, сэтгэл ханамжийг дээдлэн гэр бүл, найз нөхөд, хамт олноороо их хотын ядаргаа алжаалаа тайлах нөхцөлийг бүрдүүлсэн нийт 9000 м2 талбай бүхий нэгдсэн үйл ажиллагааг эхлэхэд бэлэн болжээ.

 

Такаши ХориЭнэ үеэр Япон улсаас ирсэн хүндэт зөвлөх Такаши Хоритой ярилцлаа. Тэрбээр дэлхийн олон улс орны “Wellness” төвүүдэд зөвлөгөө, зөвлөмж өгдөг, эрүүл амьдрах ухааны доктор юм байна.

 

 

-Та манай улсад хэддэх удаагаа ирж байна вэ. Монголд ирсэн сэтгэгдэлээ хуваалцаач?

 

-Би Монголд анх удаагаа ирж байна. Монголчууд их дөлгөөн намуухан хүмүүс байна. Байгаль нь үнэхээр үзэсгэлэнтэй юм.

 

 

-Таныг дэлхийн нэлээд олон оронд очиж, эрүүл амьдралын хэв маягын талаар зөвлөгөө өгдөг гэж сонссон. Манай орны хувьд харьцангуй эрс тэс уур амьсгалтай шүү дээ. Тиймээс “Соёл вэлнесс” төвийн ажилтнуудад үйл ажиллагаандаа юуг анхаараарай хэмээн зөвлөж байгаа вэ?

 

-Уур амьсгалын хувьд Япон, Монгол хоёр тэс өөр. Япон бол чийглэг, Монгол орон их хуурай уур амьсгалтай юм байна. Японд жирийн үед ч саун байгаа юм шиг, хөлс урсаад байдаг. Харин энд заавал саунд сууж байж алжаалаа тайлах шаардлага гардаг юм байна. Япончууд маш халуун саунд суухыг эрмэлздэг. Харин монголчууд маань тийм халуун усанд орж чадахгүй. Тиймээс “Соёл вэлнесс” төвийн хамт олонд усны дулаанаа тохируурай гэж зөвлөж байгаа.

 

 

-Монголд хэр удах вэ. Энд бас шавь нараа бэлтгэж байгаа гэж сонссон.

 

-Би энэ сарын 24-нд буцна. Энд хэд хэдэн залууст сургалт явуулж, зөвлөгөө өгөөд байна.

 

 

-Монголд Солонгосын уламжлал, хэв маяг шингэсэн саун, бассейн амрах төвүүд хэд хэд бий. Та тэдгээр төвүүдэд зочилж үзэв үү?

 

-Би Монгол оронд байгаа тэдгээр төвүүдэд орж үзсэнгүй. Манай улсад ч Солонгосын хэв маягтай төвүүд байдаг. Гэхдээ “Соёл вэлнесс” төв шиг ийм том, нэгдсэн төв байхгүй гэж бодож байна. Энэ төв олон орнуудын вэлнесс төвүүдийн сайн чанарыг шингээсэн гэдгээрээ онцлогтой.

 

Б.Дэжид

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ