Дэлгэрэх омгийн ямааг баталгаажууллаа

Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд Дэлгэрэх омгийн ямааг гарган авах судалгааны ажлыг сумын ЗДТГ, МААЭШХ-тэй хамтран хэрэгжүүлж эхэлснээр тоо толгой нь 12500 орчим болжээ.
Амьдын жин, ноолуурын гарцаара Баяндэлгэ үүлдрийн ямааг ардаа орхисон дэлгэрэх омгийн улаан ямааг гарган авсан судалгааны ажлын таван жилийн үр дүнг нэгтгэн энэ ондоо багтаан гэрчилгээгээр баталгаажуулахаар ХХААХҮС-ын эрдмийн зөвлөлд хүргэсэн байна.
Уг омгийг баталгаажуулахад 10-аад жилийн хугацааны эрчимтэй судалгаа хийх шаардлагатай хэдий ч өнгөрсөн таван жилийн хугацааны үр дүн ихээхэн сайн гарсныг эрдэмтэд хэлж байгаа юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ