Өнөөдөр дөрвөн хичээлээр шалгуулна

img

Элсэлтийн ерөнхий шалгалт өнгөрөгч пүрэв гаригт орон даяар эхэлсэн. Шалгуулагчид өнөөдөр 08:30-09:50 цагт Газарзүйн хичээлийн шалгалт өгсөн. Харин 11:30 – 13:10 цагт Математик, 14:30 – 15:50 цагт Биологи, 17:10 – 18:20 цагт Монгол хэлний шалгалт өгөх юм.

 

Маргааш 08:00 – 09:40 цагт Физик, 11:30 – 12:50 цагт Нийгмийн тухай мэдлэг, 14:20 – 15:40 цагт Орос хэлний шалгалтыг өгснөөр ЭЕШ дуусна.

 

 

Энэ жил ЭЕШ өгөхөөр 20450 шалгуулагч бүртгүүлсэн. Монгол хэл, бичгийн шалгалт өгч, 400-аас дээш оноо авсан шалгуулагч ЭЕШ-д орж байгаа юм.

 

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ