Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Хангарьд ордны 14 давхарт

08:30 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн болно.

 

ШӨХТГ-ын хурлын зааланд

10:30 цагт Ломбардуудад хийсэн хяналт шалгалт, СӨХ-үүдэд хийсэн хяналт шалгалтын дүнгээр хэвлэлийн бага хурал зарлаж байна. 91021020

 

Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд

09:00 цагт "Байгаль орчны мэдээлэлийн ил тод байдал" сэдвээр бүсийн чуулган болох гэж байна. Энд хөндөгдөх хамгийн чухал асуудал бол Усны чанарын мэдээлэлд хийсэн судалгааны дүн юм. Утас 9999-2214, 313207

 

МН мэдээллийн төвд

12:30 цагт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Борхойн тал” авто тээвэрчдийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа. Тээврийн салбарт шударга өрсөлдөөнийг тогтоох, үндэсний эрх ашгийг дээдлэх зорилгоор энэ сарын 25-наас боомтын болон хот хоорондын хөдөлгөөнийг зогсоож байгаагаа мэдэгдэх, Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвийн нэр бүхий албан хаагчдад хариуцлага тооцох тухай зэрэг мэдээлэл өгөх юм байна. /96562611/

 

Эрүүл мэнд,спортын яамны Б зааланд

15:00 цагт "Эрүүл элэг" нэгдсэн арга хэмжээ болно.  Нэгдсэн арга хэмжээнд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүд, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон бусад албаны хүмүүс оролцоно.

 

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт  “Босоо хөх Монгол” бүлгэмээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэн Г.Цэцэгмаа нөхрийнхөө гарт амиа алдсан талийгаач дүү Г.Дарханцэцэгийн хэргийн талаар мэдээлнэ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ