“Иргэдийн өдөрлөг” боллоо

img

Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд “Иргэдийн өдөрлөг” өчигдөр Чингисийн талбайд боллоо. Өдөрлөгийн үеэр Сүхбаатар дүүргийн ИТХ, ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс, албад, байгууллага аж ахуйн нэгжүүд 50 жилийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, иргэддээ чиглэсэн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлсэн байна.

 

Тухайлбал, хороодын өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчлах, үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. Мөн дүүргийн дэргэдэх хэлтэс, нэгжүүд үйл ажиллагааны чиглэлийн дагуу иргэдэд ажлаа танилцуулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргалаа.

 

 

Түүнчлэн дүүргийнхээ 50 жилийн ой тохиож буй энэ жилд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авч буй 2 иргэн, гэрлэлтээ батлуулж буй 3 хорс, 50 ба түүнээс дээш жил хамт амьдарсан 4 ахмад гэр бүл, дүүрэгтэй нас чацуу 5 иргэн, ойн жил мэндэлсэн 6 нярай, дүүрэгт 50 ба түүнээс жил үр бүтээлтэй ажиллаж амьдарсан иргэнд хүндэтгэл үзүүлсэн байна.

 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ