Наадмын талбай бэлэн болжээ
2015-06-22

Наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ. Тэгвэл баяр наадмын ажил эхнээсээ жигдэрч байгаа аж.

 

Тодруулбал,  Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон зүлгийг хиймэл зүлгээр солих тохижилтын ажил дуусчээ. Эхлээд зүлэг дэвсэх суурь буюу хөрсийг нь цементээр бүрэн хучсан. Үүний дараа цементэн суурин дээрээ Голланд улсаас авчирсан таван сантиметрийн өндөртэй хиймэл зүлгээ дэвсжээ.

 

Мөн хиймэл зүлгэн дээрээс нь давхар зөөлөвч буюу гурван сантиметрийн өндөртэй хамгаалалтын элсэн дэвсгэрийг дэвссэн юм байна. Зүлэг дэвсэх ажлыг "Дэрэн" компани гүйцэтгэсэн бөгөөд компанийн зүгээс цаашид зүлэгний арчлалтын ажлыг хариуцахаар болжээ.

 

Дашрамд сонирхуулахад, Ногоон зүлгийг, хиймэл зүлгээр солиход нэг тэрбум 200 сая төгрөг зарцуулээ. Гэхдээ улсаас нэг ч төгрөг гаргаагүй. Зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөөр энэ тохижилтын ажлыг хийсэн гэнэ. Мөн хөнгөн атлетикийн гүйлтийн зам тавьж, ус зайлуулах хоолой зэргийг цогцоор нь шийдэж, тохижуулсан байна.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин