Хүүхдүүдийг зусланд үнэ төлбөргүй амраана

img

 

Зуны амралтаа үр дүнтэй, зөв зохистой өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрхийн бичгээр урамшуулах тухай” А/532 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар зорилтот бүлгийн хүүхдүүдийг нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зусланд амрах эрхийн бичгээр урамшуулахаар боллоо.  Хүүхдүүдийг зусланд амраахад шаардагдах 50.000.000 сая төгрөгийг Тамгын газрын бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхийг дарга  Ё.Гэрэлчулуунд зөвшөөрч, зусланд амрах хүүхдийн судалгааг гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст үүрэг болголоо. Захирамжийн хэрэгжилтэд Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай хяналт тавьж ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Ezende hvrch l vilchleesei dee heseg bvleg bainga hamragddag l hdn hvmvvs bdg yum bishvv
2015-06-23
Зочин:
Орон нутагийг аниж баг юум уу хөдөө ч гэсэн хүүхдүүд байдаг дээ үүл ахаа
2015-06-23
zochind:
emzeg bulgiin huuhduud hamragddag bhaa
2015-06-22
zochin:
Tegeed ymar shaardlaga hangasan bhiin bol yaj ilvv medeelel awah we
2015-06-22