Гитлерийн кимонотой зураг

Фашист Германы удирдагч Адольф Гитлерийн нэгэн шинэ зургийг Британийн “www.dailymail.co.uk” сайтад нийтэлсэн байна. Гитлер Японы үндэсний хувцас буюу кимоно өмссөн байжээ. Зургийн тайлбарт “1941 он. Шинэ, өөр, өвөрмөц би” хэмээн бичжээ. Түүхчид зургийн тайлбарыг Гитлер өөрөө бичсэн байж магадгүй хэмээн таамаглаж буй юм.
Ямар учраас Гитлер кимоно өмсч зургаа авахуулсан нь тодорхойгүй байгаа юм байна. 1941 оны гуравдугаар сарын 14-нд Японы Ерөнхий сайд Юсуке Матсуок, Гитлерийн урилгаар Берлин хотноо төрийн айлчлал хийж байсан юм. “Гитлер айлчлал амжилттай, үр дүнтэй болсныг билгэдэж, кимоногоор гангарсан байх” гэж “CNN” агентлаг бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ