Хунтайж нарын улс төрийн дамжлага

img

 

МАН-ын босго ардын хүүхдүүдэд хатуу басхүү өндөр гэдгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон НАМЗХ-ны V чуулган харууллаа. Ер нь “Ардын хүүхэд яагаад ялж болдоггүй наадам бэ” гэдэгтэй агаар нэгэн үйл явц өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН-д болж өнгөрөв. Өнгөрсөн бямба гаригт МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны V чуулган болсон. Энэ чуулганы өмнөхөн бага газрын төлөөх их тулаан явагдсан. НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр хэн сонгогдох вэ гэдэг тэнд зүтгэж ирсэн залуучуудын хооронд ширүүн дажин дэгдсэн.

 

Нэг талд оюутан цагаасаа МАН-ын байрны босгыг элэгдтэл гүйж, халуун нар, ширүүн салхийг үл ажран аливаа арга хэмжээнд нь оролцож гар бие зүтгэж ирсэн залуус, нөгөө талд өнөөгийн улс төрийн хэллэгээр шууд  цонхоор орж ирсэн шинэ цагийн баячуудын хунтайж нарын хооронд тулаан өрнөлөө. Мэдээж энэ хүч тэнцвэргүй тулаанд бэлтэй айлын хүүхэд ялдаг бичигдээгүй дүрэмтэй. Их тулааны өмнөх нам гүм гэдэг шиг НАМЗХ-ны V чуулганы өмнө намын Удирдах зөвлөл хуралдаж, тэдэнд үүрэг чиглэл өгсөн. “Дээрээс өгсөн үүрэг”-ийн дагуу НАМЗХ-ны V чуулган явагдаж, Ерөнхийлөгчөөр Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг сонгов. Өрсөлдөгч нар нь ч амаа үдүүлсэн дэг.

 

Улс төрийн хүчнүүд дэргэдээ залгамж халаагаа бэлтгэх залуучуудын байгууллагатай байдаг. Энэ холбоо тухайн намын ирээдүй, өнгийг тодорхойлдгоороо жин дарна. Ирэх жилүүдэд тухайн намын нийгэмд хэр нөлөөтэй, хүчтэй байх нь залуу гишүүдээ хэрхэн бүрдүүлж, бэлтгүүлэхээс хамаардаг.

 

Намын дэргэхэд залуучуудын байгууллага байнгын бэлтгэлтэй байхаас гадна сонгуулийн жилд тэд фронтын халуун цэгт ажиллах гол хүч юм. Мэдээж залуу хүмүүс эрчтэй, хүчтэй, цог золбоотой, хаана ч очсон олон нийтийг хөгжөөж, нэр дэвшигчийг түмэнд эергээр таниулах үүргээ ухамсарласан байдаг. Энэ бүхэнд гүйж харайж, нүүр царай болох мэдлэг, боловсролтой залуу гишүүд НАМЗХ-д олон бий. Гэхдээ НАМЗХ-ны тэргүүнийг сонгох  МАН-ын Удирдах зөвлөлийн шалгуурт бэл, хөрөнгө харгалзсан нь илэрхий. Хоосон хүнээс хоёр чихийг нь авалтай биш гэгчээр залуус албан тушаалд дэвшиж, карьераа өсгөхөд ч мөнгө хүчтэй гэдгийг харуулж байна.  Цаашдаа ч шинэ цагийн баячуудын өв залгамжлагч  хунтайж нарын улс төрийн карьер хөөх  анхны  шат, дамжлага нь НАМЗХ болсоор байх нь. Тэднийг улс төрийн шатаар цааш дэвшихэд НАМЗХ гишгүүр, ивээс болж аж.

 

Сонгуулийн жил өмнөх Г.Тэмүүлэн намынхаа залуучуудын байгууллагыг тэргүүнээр сонгогдоод зогсохгүй ирэх онд нэр дэвших эрх нь нээгдэж, улс төрийн замналд нь ногоон гэрэл аслаа. Нөгөөтэйгүүр МАН-д ирээдүйн залгамж  халаа үе дамжин бэлтгэгдэж байна. Тэр дундаа  НАМЗХ-ны шинэ Ерөнхийлөгч Г.Тэмүүлэнгийн гэр бүл МАН-д үе дамжин үнэнчээр зүтгэж, МАН ч зүтгэлийг нь үнэлж байх шиг байна. НАМЗХ-ны Ерөнхийлөгч, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнгийн аав Ч.Ганзоригийг Үйлдвэр, худалдааны сайд,  “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын албыг хашиж байсан. Өнөөдөр хүү нь Уул уурхайн дэд сайдаар ажиллаж, ааваасаа ч дутахгүй албан тушаал хашиж байна.

 

Ардын хүүхэд армийн жагсаалд зогсож, хөрөнгөтэй айлын хүүхэд албан тушаалд томилогдож байгаа нь нууц биш. Ер нь төрийн дээд одон медалиар хэн нэгийг шагнахдаа хийсэн бүтээснээс нь гадна цаашид хийж бүтээж чадна гэж олгодог. Тиймээс ч Г.Тэмүүлэнг ирээдүйд, тэр дундаа ирэх сонгуульд хүчээ дайчилж, бэлтэй загнаж, итгэл сэтгэлээ намдаа зориулж чадна гэж улс төрийн энэ карьерт дэвшүүлээ биз ээ. Харин хэтэвч нимгэн ардын хүүхдүүд МАН-д зүтгэх сэтгэл байвал дарцаг бариад жагсаж явахаас бус дарга болно гэж мөрөөдөх нь горьдсоны гарз бололтой.  

 

Э.Сонор

 
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Hutsvaa mun! Huntaijuud aa?! Atsniih n huntaij udahgui aaviindaa ochih shorongiin hadaasnuud l bna
2015-06-23
Зочин:
unen unen
2015-06-23
Зочин:
ЗА ТЭГЭЭД ШАР ШАНТААЖЧИН АВГАЙ СОЛИХ МАХНЫ УНИЙГ 1200 ГЭХ АЛДАРТАЙ УГЭЭРЭЭ АРД ТУМНИЙГ БАСАМЖИЛСАН НЭГ ЭРГУУ МАЛ ЭНХТУВШИНГИЙН ХУЙ ЗОЛБОО ГЭЭД АГУУ ШОУЧИН БАЙЖ БАЙНА МУУ ЛАЛРУУД
2015-06-23
ээж:
зев санаа байна
2015-06-22
jervis:
Ha hahun taijuud hutsvaa huvalznii ur udmuud l baina.Udahgui avsandaa ortsgooh bailguidee!!!
2015-06-22
Зочин:
unen unen
.:
МАНАЙХААН НЭГ УРИАЛГА БАЙНА АА!!! ЦААШ НЬ ДАМЖУУЛНА УУ. МАНАЙ НИЙГЭМ ХАНЬ ИЖИЛ, ҮР ХҮҮХДЭЭ ЗОДОЖ НҮДСЭН, ХАРААЖ ЗҮХСЭН ЦААШЛААД АЛЖ ХЯДСАН БУЗРЫН ХЭРГҮҮДЭЭР ДҮҮРЛЭЭ. СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ХҮҮХДИЙН ГЭХ ТОДОТГОЛТОЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ГАЗАР БОЛГОНЫГ ШУНАХАЙ СЭТГЭЛТНҮҮД ДЭЭРЭМДЭЖ ДУУСЛАА, ХҮҮХДЭЭ ЧИРСЭН ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮД ТООЛОХЫН АРГАГҮЙ ИХ БОЛСОН. ЭНЭ БҮХЭН НЭГ Л ЗҮЙЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ БАЙНА. БИД ХАНЬ ИЖИЛ ЭЭ ҮР ХҮҮХДЭЭ ХАЙРЛАДАГГҮЙ, ДЭРГЭДЭХЭЭ НОХОЙНООС ДОЛООН ДОР ҮЗДЭГ ХҮНИЙ ОРОМЦОГ НАРЫГ УЛС ТӨРД ГАРГАСААР ИРЖЭЭ. ДАРААЧИЙН СОНГУУЛЬД ХАНЬ ИЖЛЭЭ ХАЯЖ ЯВААГҮЙ, ҮР ХҮҮХДЭЭ ӨНЧРҮҮЛЭЭГҮЙ. ЭХНЭР, НӨХӨР, ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ӨМНӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ СУРСАН ХҮМҮҮСИЙГ ТӨРД ГАРГАЯ! ҮР ХҮҮХЭД ХАНЬ ИЖИЛ ЭЭ ХАЙРЛААГҮЙ ХҮН ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ ХАЙРЛАХ УУ. БИД ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ, ХУДЛАА ЦАРАЙТАЙ, ХУЛГАЙЧ НАРЫГ ТӨРД ГАРГАСААР БАЙГААД ХАШИРЛАА ОДОО ГЭР БҮЛДЭЭ ҮНЭНЧ, ХАРИУЦЛАГАТАЙ ХҮМҮҮСИЙГ ТӨРД ГАРГАЯ! ҮҮНИЙГ ГЭР БҮЛИЙНХ НЬ АМЬДРАЛАА ШИНЖЬЕ. ГЭР БҮЛЭЭ АВЧ ЯВЖ ЧАДДАГ, ХАНЬ ИЖИЛ, ҮР ХҮҮХДЭЭ ХАЙРААР ДУТААГААГҮЙ ХҮН УЛ
2015-06-22
ээж:
зев санаа байна
jajja:
Iim humuusiig l bitgii daraagiin songuuld songooroo gej zakhiya Mongoor uls tord orj irj baigaa humuus
2015-06-22
ЗАСАРДАГГҮЙ ЯНХАН:
ЗАСАРДАГГҮЙ ЗАЙГҮЙ ЯНХАН ЧИНЬ АРДЫН НАМ БАЙХГҮЙ ЮУ. МӨНГӨТЭЙ Л БОЛ ХЭНИЙ Ч ӨВӨРТ ОРЖ ХЭНД Ч БИЕЭ ҮНЭЛЭХЭЭС БУЦАХГҮЙ, ӨЛСГӨЛӨН ӨМХИЙ, АВАХ ЮМ БАЙХГҮЙ НАМ ЧИНЬ АРДЫН НАМ ШҮҮ ДЭЭ. ОДОО ХАР Л ДАА. ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО НЬ ХҮРТЭЛ БҮР ЯЛЗРААД БАС ЯНХАН БОЛЧИХСОН. МӨНГӨТЭЙ Л БОЛ ХЭНИЙГ Ч ДАРГАА БОЛГОХООС БУЦАХГҮЙ. ЭХНЭР ХҮҮХДЭЭ ҮХСЭН НОХОЙНООС ДОР ҮЗДЭГ ЯМАР Ч ЁС ЗҮЙГҮЙ НОМТОЙБАЯР МЭТИЙГ УДИРДАХ ЗӨВЛӨЛДӨӨ ОРУУЛНА, ДЭЭР НЬ ЭЦЭГ ЭХ УДАМ СУДРААРАА УЛСЫН ХӨРӨНГ, ҮЙЛДВЭР УУРХАЙ ХУМСАЛСАН ТЭМҮҮЛЭН МЭТЭЭС ЭХЛҮҮЛЭЭД СОДБИЛЭГ НАРЫН ХҮМҮҮСИЙГ ДАРГААРАА ТОМИЛНО. ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙГ ИНГЭЖ ХӨӨРГӨЖ ГАРГАЖ ИРЭХ НЬ МӨНГӨ Ш ДЭЭ. ЗАСАРДАГГҮЙ ЗАЯАГҮЙ ҮЙЛСГҮЙ ЯНХАН ЧИНЬ МАН БАЙХГҮЙ ЮУ.
2015-06-22
зочин:
үнэн
2015-06-22
зочин:
жирийн хүүхдүүд гэж хэнийг хэлээд байгаа юм бэ?хэн нь ч байсан адилхан байдаг л нэг бор самбайнууд.
2015-06-22
иргэн:
Цагаан захтан дээрэмчдийн ирээдүйн бүлэг
2015-06-22
Иргэн:
Жирийн ардын хүүхдүүд МАН-аас холдож өөр хүчин болвол яасан юм бэ? Наад лувйарчин баячуудын хүүхдүүд чинь үе дамжин дарлах нь
2015-06-22