Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар цахимаар газар өмчлүүлэх ажил гурван удаа зохион байгуулагдаад байгаа билээ. Цахимаар өмчлөгдөөд байгаа эдгээр газрууд нь дэд бүтэц хөгжөөгүй нийслэлээс хол байгаад иргэд сэтгэл дундуур байгаа.
Тэгвэл иргэдийн санал, хүсэлтийг харгалзан цахимаар өмчилсөн газраа орон сууцны урьдчилгаа болгох боломжтой болгох гэж байгаа аж.
Тодруулбал, иргэдийг орон сууцжуулж, Улаанбаатар хотын утааг багасгах, цахимаар олгож байгаа газрыг төлөвлөлттэйгөөр хөгжүүлэх үүднээс иргэдийг газраа барьцаанд тавих, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрт өгөх боломжоор хангах асуудал УИХ-аар яригдаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, иргэдийн өмчилж авсан газрыг аргачлалаар бодоод орон сууцны зээлийн 10 хувьд тооцох асуудлыг УИХ-д өргөн барьсан байна.
Б.Дэжид
Уншиж байна |