Завь хөмөрсний улмаас живж нас баржээ

img

Сэлэнгэ мөрөнг завиар гаталж байсан хүмүүсийн завь хөмөрч, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат 57 настай, эрэгтэй О живж нас баржээ.

 

Уг хэргийг Булган аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Иймд голын сав болон голын эрэг дагуу сууршиж зусч буй, аялал зугаалгаар явж буй иргэдийг усны аюулаас болгоомжилж, баталгаат зам гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй байх, голд сэлж, цаашлаад амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллага болон онцгой байдлын газраас сэрэмжүүлж байна.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ