Дардас хуурамчаар үйлдэн, хил нэвтрэхийг завджээ

Буянт-Ухаа боомтоор энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар-Бишкек-Станбул чиглэлийн ТК-343 дугаар аяллын онгоцоор зорчих гэж байсан Монгол Улсын иргэн Т /эрэгтэй/ нь бусдын паспортанд Буянт-Ухаа 16 дардас хуурамчаар үйлдэн Бүгд Найрамдах Турк Улсын хилийг нэвтрэхийг завджээ.
Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Буянт-Ухаа дахь газрын шалгагч илрүүлсэн байна.
Мөн Дорноговь аймгийн авто замын боомтоор энэ сарын 21-ний өдөр манай улсын иргэн А нь /эмэгтэй/ гадаад паспортын сунгалтыг компьютер ашиглан засварласан зөрчлийг тус газрын шалгагч илрүүлэн холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ