Немцовын амьдралаар кино хийнэ

Оросын улстөрч, сөрөг хүчний тэргүүн Борис Немцов өнгөрсөн оны сүүлээр Москва хотын ойролцоо халдлагад өртөж, амиа алдсан юм. Тэрээр амиа алдахаасаа долоо хоногийн өмнө Ерөнхийлөгч В.Путинийг шүүмжилсэн ярилцлага өгч, олны анхааралд ороод байжээ. Москвагийн цагдаа нар дээрх халдлагатай холбоотой чечень гаралтай 25-54 насны 5 эрэгтэйг баривчлаад буй ч хэргийн жинхэнэ шалтгаан өнөөдрийг хүртэл нууц хэвээр байна. Хэрэгтнүүдийг таних ажиллагаанд Украины загвар өмсөгч Анна Дурицкая оролцоогүйгээс болж, мөрдлөгийн явц удааршиж буйг цагдаагийн газраас мэдээлсэн билээ. Хэрэг гарах шөнө Анна, Немцов нар цуг байсан бөгөөд тэрбээр цагдаа нарт дуудлага өгчээ.
Немцовын том охин Жанна Немцов аавынхаа улс төр, хувийн амьдралаар баримтат хийхээр болсон тухай “ТАСС” агентлаг мэдээлжээ. Тэрбээр “Аавыг энэ хорвоогоос явуулахыг хүссэн бүлэг хүмүүс болон Немцов энгийн нэгэн улстөрч байгаагүй гэдгийг олон нийтэд ойлгуулахын тулд баримтат кино бүтээхээр боллоо. Баримтат кинонд хэрэгтэй олон видео бичлэг, дүрс, зураг бий. Энэ эрхмийг мартаж болохгүй” гэж хэлжээ.
“Немцов, маргашгүй үнэн” баримтат кино ирэх зул сарын баяраар үзэгчдэд хүрэх гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ