“МЕРС” вирусээр 27 хүн амиа алджээ

img

Өмнөд Солонгос улсад дэгдээд буй амьсгалын замын “МЕРС” вирусээр өнөөдрийн байдлаар 169 хүн халдвар авч, 27 хүн амиа алдсан тухай “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. Тус вирусээр өчигдөр гурван хүн амиа алджээ. Хохирогчид чихрийн шижин болон зүрх судасны өвчтэй байсан гэнэ.

 

“Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь ужиг өвчтэй өндөр настнууд” хэмээн тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж, иргэдийг сонор сэрэмжтэй байж, гэр болон ажлын өрөөгөө цаг алгасахгүй ариутгаж, цэвэрлэхийг уриалсан байна.

 

Жуулчлалын улирлаар “МЕРС” бүртгэгдсэний улмаас Сөүлийг сонирхон ирэх жуулчдын тоо эрс багассан аж. “МЕРС” вирус Солонгосоос гадна өнгөрөгч долоо хоногт Тайланд, Герман улсад бүртгэгдсэн юм. ДЭМБ-ын мэдээлснээр “Тайланд, Германд сүүлийн 72 цагийн хугацаанд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ