“Гацуурт”-ыг унагаасан гишүүдэд талархал илэрхийлэв

Гацууртыг ордыг ашиглах Засгийн газар санал өнгөрсөн долоо хоногт УИХ дээр унасан. Засгийн газрынхан УИХ-ыг үл тоомсорлож, 10 сайд нь хуралдаандаа суугаагүйн гор гарч, төсөл нь хууль тогтоогчдын босгонд хоёр дахь удаагаа бүдэрсэн нь тэр. УИХ-ын дарга ч бахдалтайгаар “Засгийн газар өөртөө гомдох хэрэгтэй, хохь нь” хэмээн хариуцлагатай байхыг сануулсан.
Тэгвэл өнөөдөр иргэний нийгмийн байгууллагууд болон хөдөлгөөнийхөн нэгдэж, Гацууртын ордыг ашиглах төслийн эсрэг кноп дарсан гишүүдэд талархал илэрхийлэв. Тэд “Ноён уулаа хамгаалсан эрхэм гишүүддээ баярлалаа” хэмээн зургийг нь байрлуулсан лоозон барьж, төслийг унагасан гишүүдийг алдаршуулав.
Бас Засгийн газрын төслийг дэмжсэн гишүүдийг ч зайлуулахаа мартсангүй. УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй 15 гишүүнийг “урвагч” хэмээн цоллож, Монголоос тонилохыг шаардав.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ