Грект хугацаа олгов

img

Европын холбоо Грекийн Засгийн газарт өрөө төлөхөд нь зориулж 11 цагийн хугацаа олгосон тухай “www.telegraph.co.uk” мэдээллээ. Белгийн нийслэл Брюсель хотноо Европын холбооны удирдлагууд чуулж байгаа бөгөөд тэд Грекийг олгосон хугацаанд нь өрөө барагдуулахыг шаардсан байна.

 

Чуулга уулзалтад оролцож буй Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Грект дахин боломж олгохыг хүсэхгүй байна” гэсэн бол Германы Канцлер Ангила Меркел “Хангалттай хугацаа өгсөн гэж бодож байна. Грек заасан хугацаанд өрөө барагдуулах учиртай” гэж мэдэгджээ.

 

Тус улс зөвхөн Европын холбоонд 1.6 тэрбум ам.долларын өртэй юм. Грек дээрх өрөөс гадна Евро комисс, Олон улсын валютын сан, Европын төв банкнаас нийтдээ 7.2 тэрбум ам.долларыг зээлжээ. Энэхүү өрийг энэ сардаа багтаан төлөхийг тус байгууллагын удирдлагууд сануулаад байгаа. Заасан хугацаанд Грек өрөө төлөхгүй бол өндөр хүү бодохоос гадна олон улсын шүүхэд хандахаа Евро комисс сануулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Нэг л өрийн дарамтанд орвол ийм л хэцүү болно доо. Гэтэл манайхан ТТ зэргээ гацаагаад л
2015-06-24
Bosoo:
Manaih udahgui grekiin araas yvaad bga shuu gehdee oros ahiin buynd amia avaad l uldeh bh harin jinhene luivarchid il bolj shorongiin haalga
2015-06-23
Зочин:
evropin holbo ooro aldagdal hulej ehlene dara holbo n tarna bhda yana hoorhi anu in buuni nohod
2015-06-22
irgen:
oroo oghgui blaa geed yaaj ch chahdguishdeeee
2015-06-22