Олон улсын аврагчид номын дуу сонсож байна

img

Жил бүр Ази Номхон далайн бүсийн аль нэг улсад зохиогддог “Ази Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах сургалт, дадлага” энэ жил манай улсад болж байна.

 

Сургалтыг Монгол Улсын Засгийн газар, ОБЕГ, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлэг, НҮБ-ийн Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол, Индонез, Шри Ланк, Канбож, Малайз, Тайланд, Флипин, Австрали, БНХАУ, АНУ, Шинэ Зеланд, ОХУ, Швед, Швецарь, Арабын нэгдсэн Эмират, Их Британи зэрэг 30 гаруй орны 120 гаруй төлөөлөгчид оролцож байна. Харин даргалагч даргалагч улсаар Шинэ Зеланд томилогджээ. 

 

Сургалт дөрвөн хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд “Чингис хаан” нисэх онгоцны буудал, Нэгдсэн гуравдугаар эмнэлэг зэрэг зарим томоохон байгууллагууд дээр аврах ажиллагааг зохион байгуулж, олон улсын аврагчид туршлага солилцон, суралцах юм байна. 

Б.Дэжид

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ