Өнөөдөр болох үйл явдлын тойм
2015-06-23

Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын байранд

09:00 цагт Бизнесийн "томчууд" IPO болон давхар бүртгэлийн асуудлаар чуулна. Уг арга хэмжээнд Монголын ТОП-100 компани, үнэт цаасны компани, Засгийн газар болон холбогдох агентлаг, мэргэжлийн холбоод, олон улсын агентлагууд болон хөрөнгө оруулагчдын төлөөллүүд оролцох бөгөөд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, компанийн санхүүжилтийн асуудлууд, IPO болон давхар бүртгэлийн ач холбогдол, Япон улсын төрийн өмчит компаниудын хувьчлалын талаарх туршлага, олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлсэн үндэсний компаниуд зэрэг сэдвийн хүрээнд явагдана. Холбогдох утас 88008781

 

Сувилахуйн сургуульд

10:00 цагт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Олимпийн аварга Э.Бадар-Ууганы санаачлан үүсгэн байгуулж буй Өөжинмед үр шилжүүлэн суулгах төвийн нээлт эмнэлгийн байранд болно. Сэтгүүлчид та бүгдийг урьж байна. 75754455

 

"Чингис" зочид буудлын хурлын танхимд

10:00 цагт Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн эхэлнэ.

 

МХЕГ-ын хурлын танхимд

10:00 цагт  МХЕГ, ЦЕГ-ын Лицензийн төв, Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхэлэгчдийн холбоо, хамтарсан "Иргэн бүр эрсдэлгүй орчин" аяны хүрээнд уул уурхайн салбарт аюулгүй ажиллагаа түүний тэсэлгээ хийх сэдэвт хурал болно. Холбогдох хүний нэр: Амар, утас 91112122

 

Хэвлэлийн Хүрээлэнд

12:00 цагт Дархан-Уул аймгийн Засаг дарга, удирдлагуудын үйлдсэн хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн төлөөлөл хийнэ.

 

ШУА-ийн 3 давхарт /СТӨ Б корпус/

15:00 цагт “МОНГОЛ ОРНЫ ЦЭРДИЙН /ЭРТНИЙ/ ҮЕИЙН УУР АМЬСГАЛ” сэдэвт ярилцлага-хэлэлцүүлэг болно. Тус ярилцлагын зочноор Японы Нагояа их сургуулийн дэд профессор, доктор Хитоши Хасегава оролцож илтгэл хэлэлцүүлэх юм. Холбогдох утас 99045949

 

МҮЭСТО-ны Их танхимд

13:20 цагт  Монголын Төмөр Замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 60 жилийн ойн баярын хурлын нээлт болно.

 

ГХЯ-ны ЗӨВШИЛЦӨЛ танхимд

14:00 цагт Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлагын Олон улсын II Бага хурал энэ сарын 25, 26 ны өдар хуралдана. Хуралд зориулсан хэвлэлийн бага хурал өнөөдөр болно.

 

Shuud.mn
Сонин хачин