Алдсан картаа хамгаалах ганцхан арга бий

img

Гэрийн хажуугийн хүнсний супермаркетийн үүдэнд хоёр хүүхэд “Өнөөдөр ч азтай байна шүү. Ямар ч кодгүй уншуулаад зөндөө юм авчихлаа” гээд бөөн ундаа чихэр, идэж уух юм барьчихсан зогсож байлаа. Дэлгүүрт ортол худалдагч эмэгтэй “хулгайны карт байсан юм байх даа” гээд өөр нэгэнтэй ярилцаж байсан. Энэ явдалтай хэдэн өдрийн өмнө таарсан.

 

Гэтэл өчигдөр нэг эмэгтэй “банкны кредит картаа гээчихснийг хэн нэгэн олоод картыг ашиглан томоохон худалдааны төв, жижигхэн хүнсний дэлгүүр зэрэг картаар үйлчилдэг болгонд уншуулж амжиж” гээд хүнсний дэлгүүрийн хаягийг фэйсбүүкийн найзуудаасаа асуусан байсан.  

 

Тэдгээр карт алтан, платинум зэрэг өндөр нууцлалтай бус энгийн байсан учир хэн, хэдэн төгрөгийн гүйлгээ хийж байгааг хэн ч анзаарсангүй. Учир нь зарим банк өндөр зэрэглэлийн карт хэрэглэгчдийнхээ данснаас их хэмжээний гүйлгээ хийгдэхэд эзэмшигч рүү холбогдож “өөрөө хийж байгаа эсэхийг нь мэддэг” гэсэн.

 

Цөөн банк карт гаргадаг, цөөхөн хүн карт хэрэглэдэг тэр хэмжээгээрээ хяналт өндөр, заавал хүний бичиг баримтыг шалгаж, гарын үсгийг тулгаж картаар үйлчилдэг байсан цаг бий. Гэхдээ өнөөдөр олонх банк карт гаргаж, олон байгууллагын албан хаагч, ажилчин картаар дамжуулан цалингаа авч, түүнийгээ дагаад хараа хяналт суларчээ. Хүмүүсийн хэтэвчинд нэг банкны карт байх нь цөөрч, түүнээс олныг эзэмшиж, ашигладаг болжээ.  

 

Хэрэглээ өргөн хүрээг хамарсан энэ үед иргэд төлбөрийн картаа хулгайд алдах, хаяж үрэгдүүлснийг хэн нэгэн олж ашиглах тохиолдол цөөнгүй гардаг байна. Цагдаагийн байгууллагад энэ төрлийн гэмт хэрэг нэлээдгүй бүртгэгдэж, шалгалтын ажиллагаа явуулдаг гэдгийг албаны эх сурвалж хэлж байсан.

 

Ингээд алдсан, хаясан картаа бусдын олз болгохгүй ямар арга байдгийг холбогдох байгууллагуудаас лавлав. Гэтэл та картаа хулгайд алдсан, өөрийн санамсар болгоомжгүй байдлаар хаяж үрэгдүүлсэн бол олз хайсан нэгэн ашиглахгүй байх цорын ганц арга байдаг аж. Энэ бол цаг алдалгүйгээр картыг нь ашигладаг банкиндаа хандаж, картаа хаалгах. Банкууд 24 цагийн турш ажилладаг лавлах утастай. Тэр дугаар руу залгаж, картаар хийх гүйлгээгээ түр хаалгасан тохиолдолд эрхийг дахин сэргээхээс өмнө таны картыг ашиглах боломжгүй болдог байна.

 

Мөн өөрийн эд хөрөнгөө алдсан тохиолдолд гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай. Түүнчлэн картын нууц дугаарыг өөрийн төрсөн он сар өдөр, регистрийн дугаарын эхлэл, төгсгөлийн тоогоор хийх нь картаа бусад бичиг баримттайгаа алдсан тохиолдолд гэмт этгээд АТМ, картаар үйлчлэх байгууллагаар үйлчлүүлж, картыг хууль бусаар ашиглах нөхцлийг бүрдүүлж өгдөг гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулдаг.

 

Сүүлийн үеийн ПОС терминал таарвал азгүйтнэ

 

Гэхдээ манай картаар үйлчлэгч байгууллагууд хоёр янзын карт уншигч төхөөрөмж буюу “ПОС терминал”-ыг ашиглаж байгаа аж. Тодруулбал, хуучны буюу хэрэглэгчийн картыг уншуулахад пин код нэхдэггүй. Нөгөөх нь сүүлийн үеийн буюу заавал пин код хийж үйлчилгээ авах шаардлагатай. Тэгэхээр хоёр хүүгийн “аз таарсан” дэлгүүр хуучны карт уншигчаар үйлчилдэг байж.

 

Магадгүй дэлгүүр, картаар үйлчилдэг байгууллагад карт хэнийх байх, жинхэнэ эзэн нь ашиглаж байгаа эсэх чухал биш. Түүгээр хэдэн төгрөгийн орлого оруулах нь хэрэгтэй байж магад. Өөрөөр хэлбэл тэдэнд найдалтгүй гэсэн үг. Тэгэхээр та картаа хулгайд алдсан, хаяж үрэгдүүлсэн бол банк руу утасдаж хаалгах ганцхан гарц бий. Картаар үйлчлэгч байгууллага бүгд заавал код хийдэг карт уншигчтай болтол. Эсвэл банкууд энгийн карт хэрэглэгчдээ хамгаалах ямар нэгэн нууцлалыг бий болгох хүртэл.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
iim humuus baigaag medehgui um baina,baiaa bol ner ustai ni zarla
2015-06-23
Snooker:
Олон юм нуршиж байхаар шууд л банкруу гаа утасдаж картаа хаалгах хэрэгтэй гээд эхлээд л хэлнэ. Олон юм нурших юм даа... Харин Пин код уншдаг ПОС дээрээс хулгайч кодыг нь мэдчихвэл, картыг чинь хулгайлаад АТМ дээрээ бэлэн мөнгийг чинь өөрийн юм шиг л авна даа. Тэгэхээр бас бодох асуудал... Харин карт тухайн дэлгүүрийг орлогыг нэмэгдүүлж байгаа нь бизнест хэрэгтэй шүү.. Харин хувь хүн картаа алдахгүй, хаявал хаалгаж дадах хэрэгтэй...
2015-06-23
xuldyy tolgoit:
Teriig chin ugluu bosood jorlon orchxood geree tseverchxeed ajildaa yavxiig xelj bna gej bodood bgashde
2015-06-23
УРИАЛГА БАЙНА ДЭМЖИЖ ӨГНӨ ҮҮ:
МАНАЙХААН ДАРААГИЙН СОНГУУЛЬД ХАНЬ ИЖИЛ ЭЭ ХАЯЖ, ҮР ХҮҮХДЭЭ ӨНЧРҮҮЛЭЭГҮЙ. ЕСӨН БУСЫН ХҮНТЭЙ ЯВАЛДАЖ НЭР ТӨРӨӨ СЭВТЭЭГЭЭГҮЙ ХҮМҮҮСИЙГ ТӨРД СОНГОЁ. СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД АЙЛЫН ЭРХИЙН ТЭНЭГ ХҮҮХДЭЭС ЭХЛЭЭД ТАМИРЧИН, БӨХ, СЭТГҮҮЛЧ, БҮХИЙ Л ТӨРЛИЙН ХҮМҮҮСИЙГ БИД ТӨРД ГАРГАСАН ГЭХДЭЭ БИДНИЙ СОНГОСОН ТӨРИЙН ТҮШЭЭД УЛСАА ЗАСАХ НЬ БИТГИЙ ХЭЛ, БИЕЭ ЗАСААГҮЙ, ГЭРЭЭ ЗАСААГҮЙ ТУЙЛБАРГҮЙ, ТОГТВОРГҮЙ УЛС ИХ ТӨРД ШУРГАЛЖЭЭ. ХАНЬ ИЖИЛ, ҮР ХҮҮХДЭЭ ХАЙРЛААГҮЙ ХҮН МОНГОЛ ТӨРИЙГ, МОНГОЛ ТҮМНИЙГ ХАЙРЛАХ УУ? ГЭР БҮЛИЙН ТОГТВОРТОЙ, ҮЛГЭР ЖИШЭЭ Ч АМЬДРАЛТАЙ, ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ХАРИУЦЛАГАА НЭР ТӨРТЭЙ БИЕЛҮҮЛДЭГ ХҮМҮҮСИЙГ ТӨРД ГАРГАЯ! ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ ХУДЛАА ЦАРАЙТАЙ, ХУЛГАЙЧ СЭТГЭХҮЙТЭЙ , ҮР ХҮҮХЭД, ХАНЬ ИЖИЛЭЭ НОХОЙН ГӨЛӨГНӨӨС ДОР ҮЗДЭГ ХҮМҮҮС МОНГОЛЫН ТӨРД ШУРГАЛСНААР ЮУ БОЛЖ БАЙГААГ БИД БЭЛХЭНЭЭ ХАРЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ТИЙМ УЧРААС ЭНЭ УРИАЛГЫГ ЦААШ НЬ ДАМЖУУЛЖ ДЭМЖИЖ ӨГНӨ ҮҮ. БИЕЭ ЗАСААД ГЭРЭЭ ЗАС ГЭРЭЭ ЗАСААД ТӨР ӨӨ ЗАС ГЭСЭН АРДЫН МЭРГЭН ҮГ БИЙ. БИЕЭ ЗАССАН, ГЭРЭЭ ЗАССАН ХҮМҮҮСИЙГ ТӨРД ГАРГАЯ!
2015-06-23