Янукович ярилцлага өгчээ

img

Украины Ерөнхийлөгч асан Виктор Янукович Британийн “ВВС” агентлагт ярилцлага өгч, Украины өнөөгийн асуудлаар өөрийн байр сууриа хүргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд өнөөдрийг хүртэл өөрийгөө Украины хууль ёсны Ерөнхийлөгч нь хэмээн мэдэгдсэн байна. Янукович мөн Майданы хувьсгалаар Тусгаар тогтнолын талбайд амиа алдсан хүмүүсийн хариуцлагыг хүлээхгүй гэдгээ мэдэгджээ.

 

Янукович “Өнгөрсөн оны хоёрдугаар сард намайг болон Засгийн газраа унагаах гэсэн олон мянган хүмүүс Киевийн төвд цугларч, утга учиргүй нэг нэгэн рүүгээ дайрч, дайтсан. Харамсалтай нь олон залуу тэнэсэн суманд оногдож амь үрэгдсэн. Миний эсрэг нэгдсэн хүмүүсийг би хамгаалж бас хариуцлага хүлээж чадахгүй” гэж хэлжээ.

 

Украины нөхцөл байдал хурцдаж эхэлснээс хойш Янукович анх удаагаа барууны хэвлэлд ийнхүү ярилцлага өгч буй юм. Тэрбээр энэхүү ярилцлагаар өөрийгөө хамгаалах, хямралд буруугүй гэдгээ батлахыг оролдож байсан хэмээн Ерөнхийлөгчтэй ярилцсан сэтгүүлч өөрийн блогтоо бичжээ. Олон нийт Януковичийг ард түмнийхээ эсрэг хүч хэрэглэсэн хэмээн буруутгаж, жагсаалыг тараахын тулд цагдаа, хүчнийхнийг галт зэвсэг ашиглахыг зөвшөөрсан хэмээн буруутгадаг.

 

Ерөнхийлөгч галт зэвсэг ашигласан тухайгаа “Би эхний ээлжинд жагсаалыг тарааж, улс орноо тайван байдалд шилжүүлэхийг хүссэн. Гэхдээ миний бодсон шиг байгаагүй” гэж хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ee de:
arai l oor yariltslaga bolson shu de.
2015-06-23