ХААИС хоёр шинэ лабораторитай боллоо

img

Гэрэл зургуудыг MPA.MN

 

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуульд Хор судлал болон Эмгэг судлалын лаборатори нээгдэв. Энэхүү хоёр лабораторийг сургалт, эрдэм шинжилгээний зориулалтаар ашиглах аж. Хор судлалын лабораторид уул уурхайгаас үүдсэн байгаль орчны бохирдол, Монгол орны нутагшмал өвчний шалтгаан, хөрс, ус, ургамал, амьтны гаралтай дээжийн бохирдол болон хүнд металийг тодорхойлох, үнэлэлт өгөх чиглэлийн  бүхий л судалгаа шинжилгээг хийх боломжтой. Харин Эмгэг судлалын лабораторид бүх төрлийн өвчний оношийг эд эсийн түвшинд судлан тогтоох юм байна.

 

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль нь Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Мал эмнэлэг, МАА-н салбарын хүний нөөцийн хөгжлийн чадавхийг бэхжүүлэх төслийг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлж буй аж. Энэ төслийн хүрээнд дээрх хоёр лабораторийг байгуулсан байна.

 

Дашрамд дурдахад ХААИС өнгөрсөн жил нэг тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий орчин үеийн 20 гаруй лабораторийг ашиглалтад оруулж, сургалтын баазаа өргөжүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ