Саунд биеийг нь үнэлүүлж байжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн тавдугаар хороонд байрлах "Ф...." нэртэй саунд бусдын биеийг үнэлүүлж байжээ.
28 настай, эмэгтэй А бусдын биеийг үнэлүүлж байсан хэргийг илрүүлэн харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Энэ сарын эхээр ЭЦГ-аас харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан шалгалтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Фамилий”, “Скай массаж”, “Аle House”, “Ever Green” болон “Их ид” зоогийн газрын доор байрлах саун, массажны газрууд ашиг олох зорилгоор эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлж, орогнуулж байсныг илрүүлсэн. 20 гаруй биеэ үнэлэгч охид, эмэгтэйчүүд, тэдгээрийн биеийг үнэлүүлдэг гэмт этгээдүүдийг олж тогтоож, харъяа дүүргийн цагдаагийн хэлтсүүд шалгалтын ажиллагааг явуулж байгааг өмнө нь мэдээлж байсан.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ