Зөрчлийн хуулинд процессийн зохицуулалт алга

img

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад харилцааг зохицуулсан 220 гаруй хуулиар тогтоосон захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх захиргааны хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэж, Гэмт хэргийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал агуулга, хууль зүйн техникийг баримтлан Зөрчлийн тухай хуулийн төслийг боловсруулсныг өнөөдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцлээ.

 

Хэлэлцүүлэгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Зөрчлийн хууль бол яг л Эрүүгийн хуулийн процессийг хөнгөвчилсөн энгийн болгосон хувилбар. Тиймээс процессийнх нь хуулиа тусад нь ялгаж өгөх нь чухал байх. Европын орнуудын хуулийг харахаар хамтад нь гаргасан хууль байдаг. Одоо оруулсан хувилбарт процессийн зохицуулалт гээд байх юм үндсэндээ байхгүй байгаа. Үүнийг та бүхэн анхаараарай” хэмээн ажлын хэсгийнхэнд анхааруулсан. Уг хуулийн төслөөр зарчмын зөрүүтэй 21 саналаар санал хураалт явуулж УИХ-аар хэлэлцэхээр болсон юм.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ