”Хууль бидний амьдралд” өдөрлөг болно

"Хууль бидний амьдралд" нээлттэй өдөрлөг болно. Хууль зүйн туслалцааны төвөөс хуульчдын өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн ЗДТГ-тай хамтран иргэдийн хувьд хууль, эрх зүйн тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд нь туслах, хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор уг өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ.
"Хууль бидний амьдралд" нээлттэй өдөрлөг маргааш 11.00-16.00 цагт Хан-Уул дүүргийн Соёлын төвд болно. Энэхүү өдөрлөгт иргэд, олон нийт чөлөөтэй оролцож хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой юм.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ