Дидди танхайрч, цагдаагийнханд баригджээ

img

Реппер Дидди буюу Коумз Шон хууль бусаар галт зэвсэг ашигласан, бусдын биед гэмтэл учруулсан хэргээр Лос Анжелос хотын цагдаа нарт баригдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Дидди Лос Анжелос хотноо байрлах хүү Жастин Коумзийн хөлбөмбөгийн сургуульд очих үедээ  тус сургуулийн дасгалжуулагч Сал Алоситэй муудалцсан байна.  Дасгалжуулагч, репперийг хэл амаар доромжлох үед Дидди гар буу гаргасан аж. Тэрбээр дасгалжуулагчийн биед нь ноцтой гэмтэл учруулжээ.

 

Маргаан болсон сургуулийн зааланд байсан хүүхдүүд цагдаагийнханд дуудлага өгчээ. Дуудлагын дагуу ирсэн цагдаагийнхныг Дидди сүрдүүлснээс болж баривчлагдаж, шорон руу ачигджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ