Гэрээний биелэлтийг танилцуулахыг даалгажээ

УИХ дахь МАН-ын бүлэг эрх баригчдыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтгүй хангалтгүй гэсэн судалгаа гаргасан байлаа. Тиймээс УИХ дахь АН-ын бүлэг МАН-д Засгийн газарт байлгах эсэх талаар хэлэлцэхээр төлөвлөсөн боловч хойшлуулсан. Учир нь АН-ын дарга орон нутагт томилолттой явсан эзгүй байлаа. Харин өнөөдөр АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар “Засгийн газарт хамтран ажиллахаар Улс төрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж Гүйцэтгэх зөвлөлд танилцуулахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт даалгасугай” гэсэн тогтоол гаргажээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ