Өнөөдөр болох үйл явдлын тойм

09:00 цагт "Үйлдвэрлэлийн сөрөг нөлөөллөөс хүн амын эрүүл мэндийг хамгаалах Уул уурхайн хаягдлын менежмент, нөхөн сэргээлт" сэдвийн хүрээнд илтгэлүүд хэлэлцэнэ. Утас: 99007718, 91261031
"Цагдаа олон нийтийн төв"-д
09:00 цагт НИТХ, УБХЦГ, МОХ, НАЖГ хамтран хэрэгжүүлж буй "Оюутан цагдаа"-2015 хөтөлбөрийн нээлт болно. 91050409, 90099910 дугаараар холбогдоно уу.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд
10.30-11.30 цагт АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгч ноён Жеффри Апперсон "Шүүхийн захиргааны удирдлага” сэдвээр анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, тамгын газрын дарга нар, шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт, хэлэлцүүлэг явуулж байна. Утас: 98980404
НМХГ-ын хурлын зааланд
10:00 цагт Эрүүл мэндийн байгууллага, эмийн үйлдвэрт хэрэглэгдэж буй хэмжих хэрэгсэл, Барилга, авто замд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас:9188-7887,9907-0909
Зайсангийн эцсийн буудал дээр
11.00-12.30 цагт БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол ХУД-ийн 4, 11 дүгээр хороо буюу Арцат, Зайсангийн аманд ажиллана.
12.00 цагт ХУД-ийн 11 дүгээр хорооны уугуул иргэдтэй уулзаж, тэдэнд газар ашиглалтын гэрчилгээ олгох болсон талаар мэдээлэл өгнө. Утас: 99906083, 9910672
ШУА дээр /СТӨ Б Корпус 6 давхарт/
14.00 цагт Япон улсын Каназавагийн Их сургуулийн профессор Сейши Мураками, профессор Шуичи Кенеко нарыг Монгол улсад өндөр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, молекул биологийн судалгааны түвшинг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар шагнана. Мөн энэ үеэр Монгол улсын ШУА, Япон улсын Каназавагийн Их сургууль хооронд нарийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Холбогдох утас 99045949
Монголын Уран зургийн Галерейд
16:00 цагт "The Grand Art" залуу уран бүтээлчдийн уралдаант үзэсгэлэн болно.
Интерном дэлгүүрт
16:30 цагт Хувь хүний хөгжил, сэтгэлгээний номын нээлт болно. Мэдээ, сурвалжлага, зочны ярилцлага авахад чөлөөтэй. Холбогдох утас: 99057079, 99117079
СЭТГЭГДЭЛ БИЧИХ