Өмнөговийн ”Адуучин” тодорлоо

Өмнөговь аймгийн “Адуучин-2015” аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдөр Булган сумын Дал багийн нутагт зохион байгуулагдлаа.
Уг тэмцээнд 15 сумын 31 адуучин оролцсон бөгөөд уурга ташуур шүүрэх, уран уургач, бугуйлч шалгаруулах, эмнэг хангал булгиулах тэмцээнүүдийг зохион явуулсан юм.
Гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулсан энэхүү тэмцээнд Баяндалай сумын аймгийн Сайн малчин Б.Ууганбаяр түрүүлж, Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ