Сьерра Леонд шинэ эбола бүртгэгдэв

img

Сьерра Леоны нийслэл Фредмэн хотод шинэ төрлийн эбола вирус бүртгэгдсэн тухай ДЭМБ-ын дэргэхэд Эболаг судлах төвөөс мэдээллэсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав. Шинэ төрлийн эбола вирусээр хоёр хүн халдварлажээ. Тэдний биеийн байдал тун хүнд байгааг тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна.

 

Эбола вирусээс болж тус улс 10 хоног хилээ хаахаар болсон байна. Энэхүү вирус дэгдсэн шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд Фредмэн хотноо хөл хорио тогтоожээ.

 

Энэ сарын 2-нд ДЭМБ, Сьерра Леон улсыг эболагаас салах хүлээлгийн 40 хоногтоо шилжсэн хэмээн мэдээлсэн ч ийнхүү шинэ төрлийн эбола бүртгэгдэж, аюултай бүс нутагт дахин багтсан аж.

 

Өнгөрөгч 2013 оны дундуур Баруун Африкийн орнуудад эбола вирус бүртгэгдэж, нийтдээ 11 мянган хүний аминд хүрсэн юм. Мөн 23 мянган хүн эболагийн халдвар авчээ. Сьерра Леон эболагийн улмаас 4700 иргэнээ алдсан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын удирдлагууд эболаг бүрэн зогсоохын тулд орон даяар хөл хорио тогтоож, бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ