Пакистанд 700 хүн амиа алдав

Пакистаны төвийн нутгуудад +47 хэмийн халуун өдрүүд үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар наранд цохиулж амиа алдагсдын тоо 700-д хүрч, 2000 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тус улсын Ерөнхий сайд Наваз Шариф амиа алдагсдын тоо нэмэгдэж буйгаас үүдэж нийслэл Карачи хотноо албаны хүмүүсийг хүлээн авчээ. Карачи хотод олон хоног бороо ороогүй учир ган гачиг болж ундны усны хомсдол үүссээд байна. Мөн энэ долоо хоногийн эхээр Карачи хотноо цахилгаан тасарсан юм. Цахилгаан тасарснаас болж иргэд сэнс, сэрүүцүүлэгч зэргийг ашиглах боломжгүй болжээ.
Засгийн газар эхний ээлжинд хотын төвүүдэд сүүдрэвч болон хиймэл нуур байгуулахаар болсон байна. Зөвхөн Карачи хотод хэт халууны улмаас 612 хүн амиа алджээ. 1979 оны зургадугаар сард Карачи хотноо +45 хэмийн халуун болж, 112 хүн амиа алдаж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ