Ноён ууланд нинжа нар дахин халджээ

Гацууртын ордыг ашиглах Засгийн газрын төсөл УИХ дээр хоёронтоо унаж, хаврын чуулганаар батлагдах эсэх нь эргэлзээтэй болов. Засгийн газар хариуцлагагүй хандаж, УИХ луу унжиж байх хооронд Ноён уулыг нинжа нар эзэлж байна.
Энэ сарын 13-нд Ноён уулын Нарстайн аманд гар аргаар алт олборлогчид цуглаж, уулыг ухаж байсныг орон нутгийн цагдаа нар тараасан. Тэгвэл энэ сарын 20 буюу өнгөрсөн бямба гаригт Ноён ууланд нинжа нар дахин халджээ. 12 машин, 3 мотоцикльтай нийт 80 хүн Ноён уулын Билүүтийн аманд малтлага хийж байсныг Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаа нар ирж, тараасан байна.
УИХ-ын гишүүн Г.Баярсайханы санаачилгаар Ноён уулыг тусгай хамгаалалтад авах саналыг Засгийн газар дэмжээд буй. Мөн иргэний нийгмийн байгууллагууд дархан цаазат уул болгохыг шаардаж байгаа. Энэ мэтээр Ноён ууланд “хайр” зарлаж байх хооронд нинжа нар нүхлээд эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ