“Севол”-ийн эзний охин суллагджээ

img

 

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын эхээр Өмнөд Солонгосын “Севол” хөлөг онгоц Чежү арлын ойролцоо осолдож, 302 хүн амиа алдсан юм. Ослийн дараа цагдаагийнхан тус хөлгийн эзэмшигч “Чонхэжин марин” компанийн удирдлагууд болон гэр бүлийг нь баривчилсан билээ. Цагдаагийнхан тусгай мөрдлөгө явуулж тус компанийн ерөнхийлөгч Ю Бён Ун болон түүний дөрвөн хүүхдийг их хэмжээний мөнгө угаасныг илрүүлсэн юм.

 

Энэхүү мэдээллийг дараа ерөнхийлөгчийн охин Ю Сом На сураггүй алга болж, Франц руу зугтаасан нь тогтоогдсон билээ. Түүнийг францын цагдаа нар баривчилсан юм.

 

Францын шүүх Ю Сом Наг 13 сарын дараа сулласан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Францын шүүх түүнийг Сөүлийн талд шилжүүлэн өгөх эсэхийг ирэх есдүгээр сард шийдэх юм. Шийдвэр гарах хүртэл Ю Сом-на Парис хотноо тусгай хамгаалалтад байх гэнэ.

 

Ю Сом На 2004-2013 оны хооронд 7.3 сая ам.долларыг шамшигдуулсан хэрэгт буруутгагдаж байгаа юм.  


 

Б.Дэлгэрцэцэг
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ