Уран ашиглах компанийн 51 хувийг Монгол эзэмшинэ

img

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагааг геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар зохицуулагдсан. Үүний дагуу хамтарсан компани байгуулах, цацраг идэвхт ашигт малтмал эрэх хайх, ашиглах эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох ажлууд хийгдэж байна. Тухайлбал, Засгийн газрын хуралдаанаар “Мон-Атом” төрийн өмчит ХХК, Бүгд найрамдах Чех улсын “Ураниум индастри” ХК-тай хамтран “Мон-Чех Ураниум” ХХК  байгуулах асуудлыг хэлэлцэн дэмжсэн. Гэрээ ёсоор хамтарсан компанийн 51 хувийг Монголын тал эзэмших юм. "Мон-Атом” төрийн өмчит ХХК, Бүгд найрамдах Чех улсын “Ураниум индастри” ХК-иуд цацраг идэвхт ашигт малтмалын геологи хайгуулын салбарт хамтран ажиллахаар тохиролцжээ.

 

Мөн Францын хөрөнгө оруулалттай Кожеговь ХХК-нд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд орших Дулаан-Уул, Зөөвч овоогийн ордуудад цацраг идэвхт ашигт малтмал ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрлийг олголоо. Цөмийн энергийн газар татан буугдсанаар дээрх тусгай зөвшөөрлийн хүсэлтийг Ашигт малтмалын газар хүлээн авч шийдвэрлэсэн. Ингэснээс Монголын “Мон-Атом”, Францын “Арева”, Японы “Мицубиши” зэрэг компаниудын оролцоо бүхий “Арева Майнс” хамтарсан компанийг байгуулж ашиглалтын үйл ажиллагаа явуулах бэлтгэл эхэлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
зүгээр л зайлаач арева монголчуудын хараа лыг ид
2015-06-25
Зочин:
солиооооор, нүүрсээ эзэмшиж чадахгүй бхйж тархи угаахна уу, өрөнд баригдуулаад одоо ус газаргүй болгох нь уу давар
2015-06-24
Зочин:
юу вэ уран огт ашиглахгүй гээд байсан ч яасан бэ. Энэ улс төр бизнесийнхэний худлаа шаахыг нь хараас дургүй хүрэх юм. Энэ сонгуулиар шинэ намыг дэмжинээ. Энэ талаар ч санаа тавин ажиллах болно. Сурталчилгааг ч гэсэн сайн дураараа хийнэ. Одоо байгаа Энэ АН МАН МАХН аль нь ч зүгээр л аалзны тор сүлжээ болсон байна даа. Новш гэж
2015-06-24
Зочин:
Atg shig
2015-06-24