Намын доторх сайд өөрчлөгдөхөд яамны бүтцэд өөрчлөгдөж болохгүй

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр өөрийн санаачлан боловсруулсан Улстөрийн намын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн төслүүдийн гол үзэл баримтлалын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэхүү мэдээллийн цагт АН-ын дарга З.Энхболд оролцсон бөгөөд “Эдгээр хуулийн өөрчлөлтөд намууд бэлэн үү” гэсэн асуултад хариулсан юм.

 

АН-ын дарга З.Энхболд хэлэхдээ “Энэ хууль нэг өдөр яригдаж байгаа асуудал биш. Үнэхээр тулгамдсан асуудал учир Ерөнхийлөгч зориг гаргаж, энэ хуулийг барьж авсан. Яг энэ заалтууд хууль болж гарах уу, гарахдаа ямар байдлаар гарах вэ гэдгийг УИХ шийддэг. Улс төрийн намууд, УИХ дахь  улс төрийн намын бүлгүүд, УИХ-ын гишүүд ч төдийлөн алга ташаад хүлээж авахаар шийдвэр бол биш. Гэхдээ шийдэхээс өөр гарцгүй болсон асуудал.

 

Ялангуяа намын тухай хуулийг гаргах гэж 2012 оноос ажлын хэсэг гаргаад өргөн барих хуулийнхаа төсөл дээр санал нийлэхгүй өдий хүртэл явж ирлээ. Тиймээс бид Ерөнхийлөгчийг “Та нам бус хүн байна. Гэхдээ намын зовлон ойлгодог хүн байна. 2009 онд Ерөнхийлөгч болохоосоо өмнө намын ажилд оролцож байсан учраас та нэг дүн бантай юм хийгээд өргөн барина уу” гэсэн хүсэлт гаргасан.

 

Саяны ярьж байгаа зарчмуудтай 100 хувь санал нийлж байна. Үүнээс өөр аргагүй байдалд орсноо гишүүд ухамсарлаж байгаа. Хуучнаараа явж болохгүй юм байна гэдгийг намын жирийн гишүүд ухамсарлаад эхэлсэн. Би сая Говь-Алтай, Завхан аймагт ажиллах үеэрээ хэргээр намын гишүүдтэй уулзсан. Шинэчлэл хийхгүй бол болохгүй нь гэдгийг хэлж байна.

 

Хэлэлцүүлгийн явцад нам өмчтэй байх уу зэрэг бусад олон асуудал шийдэгдэнэ. Шууд хүлээгээд авчих өөрчлөлтүүд бол байна. Шинэ хуучин хоёр хуулийн хоорондын зааг байна. Үүнийг УИХ шийдэх учраас хэлэлцүүлгийн явцад өөрчлөлт орох байх гэж бодож байна. Яг энэ чигээрээ гарвал сайн байна. Хууль хэлэлцүүлгийн явцад өөрчлөгддөгийг та нар мэднэ.

 

Төрийн албаны тухай хууль нь одоогийн байгаа хуулийн зарчмуудтай адил зүйл заалтууд байгаа. Түүнийг хэрэгжүүлдэггүй төрийн албан хаагчтай болчихсон. Сонгуулиар ажилласан хүмүүсээ ажилтай болгох гэж хууль зөрчдөг. Одоо ч гэсэн энэ хуулийг зөрчиж болохгүй. Ерөнхийлөгчийн ярьсан шиг цаасан дээр бичигдэж, маш ойлгомжтой мөрдөгдөхгүй байгаа учраас  тойрч гардаг арга замууд байгаад байгаа юм.

 

Төрийн албыг мерит систем рүү шилжүүлнэ гэж 2006 онд тогтсон боловч одоо хүртэл хэрэгжилт нь хангалтгүй байна. Нэг намын доторх хоёр сайд өөрчлөгдөхөд яамны бүтцэд өөрчлөлт орж байна. Энэ бол болохгүй. Би Төрийн албаны зөвлөлийг ажлаа хийсэн шиг хийгээд ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсээ хамгаалдаг байгаач гэсэн асуудлыг хэлдэг. Гэтэл тэдний гар хөл нь хүлээтэй байна.

 

Тэдний гаргасан шийдвэр биелдэггүй. Хамгийн сүүлд гэхэд БОНХАЖЯ, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын томилгоог Төрийн албаны зөвлөл зөвшөөрөхгүй гэхэд Ерөнхий сайд томилсон. Гэх мэтээр алхам тутамд энэ хууль зөрчигдөж байдаг. Төрийн албаны хуулийг Ерөнхийлөгчийн ярьсан шиг хатуу хэлбэрээр гаргаад аль ч нам аль ч сонгуулийн дараа дагаж мөрддөг байх ёстой. Нам нь ялсан бай, ялагдсан ч бай хууль жигд үйлчилдэг байх хэрэгтэй.

 

Ингэж дэг журамтай болохгүй бол үнэхээр төрд итгэх итгэл, улс төрийн намд итгэх итгэл буурч байгаа. Түүнийг үгүйсгэж болохгүй. Энэ бүхэнтэй тэмцэх гэж ийм өөрчлөлт өргөн баригдах юм бол аль болохоор дээд зэргийн хууль гаргах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Garchig ene teree ch zuv bichij chadahgui garuud setguulch bolchihoor ene uls dampuurah ni oilgomjtoi sh dee. Salbar salbart iimerhuu bval
2015-06-25
Зи даргад:
Шаана биз Зи даргаа. Таны дэмжлэгээр тавигдсан Эрдэнэбилэг гэж нөхөр Иргэний нисэхийн ерөнхий газарт 40 орчим хүн халаад оронд нь 50 гаруй хүн авчаад байна. Тэр тавь гаруй хүмүүс бүгд Өвөрхангай угшилтай таны хүмүүс гээд байгаа шүү!!! Таныг болон өөрийн чинь тавиул Би Би гэсэн Эрдэнэбилэгийг чинь ИНЕГ даяаараа үзэн ядаж байгаа шүү!
2015-06-25
baast:
Ene pralamentiin ued shudraga yum er garakhgui dee.Z.Enkhbold chin namiin darga, yarij baigaataigaa bainga zordog yum.Ene ikh khural tarval taarna daa.Bugd darga bolchison asuudald bugd oor oopriin bair suurinaas khanddag,darga n khench bish bolson,zovshilcol gedeg yum baikhgui bolson iim baikhad naashtai yum khuleekh khereggui dee.
2015-06-25
Зочин:
mergejliin huniig n halj bn jishee tumur zam enenees bolj negdsen bodlogo n aldagdsan
2015-06-24
Зочин:
тэгээд яах болж бна аа даргаа би ах дүүсээсээ их мөнгө авч хандив өгсөн ах дүү найз нараа орхиж чадахгүй л болов уу аль эсвэл
2015-06-24