Наадамчдын замыг ирэх сарын 5-нд хүлээлгэн өгнө

img

Давааны өртөөнөөс Хүй долоон худаг хүрэх 1.5 км замыг ирэх сарын таванд ашиглалтад өгөх аж. Уг замын ажил энэ сарын 18-наас эхэлсэн бөгөөд  “Түм аривжих”  ХХК гүйцэтгэж байна.

 

Давааны өртөөнөөс Хүй долоон худаг хүртэл 1,5км замын зорчих хэсгийн өргөн нь 7 м өргөн бөгөөд хоёр талаараа 1.5 м явган замтай.  Одоогоор нийт ажлынхаа 40 орчим хувийг гүйцэтгэсэн ба далангийн ажил 100 хувь, авто замын хашлага суурилуулах ажил эхний 1 км-т хийгджээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ