Дүүргүүдэд хот байгуулалтын алба байгуулна

НИТХ-ын 28 дугаар хуралдаан болж байна. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Одоо хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах асуудлыг хэлэлцэж байна. Улаанбаатар хотын хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүднээс дүүргүүдэд Хот байгуулалтын алба байгуулах аж. Уг алба 4-5 хүний орон тоотой байх бөгөөд тухайн дүүргийнхээ хот төлөвлөлтийн бүхий л асуудлыг хариуцах юм байна.
Хот байгуулалтын алба байгуулах асуудлыг ойрын хугацаанд нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд оруулж, шийдэрлэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ