Байгууллагууд орчныхоо 50 м газрыг тохижуулж байна

img

Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгуулага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаанд БГД-ийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс идэвхитэй оролцон “инээмсэглэл” наалт авлаа. Тус хэлтэс гадна хашаагаа будан, ногоон байгууламж хийн, гадна дотно тохижилтоо бүрэн сайжруулсан. Чингэлтэй дүүргийн 6-р ажлын хэсгийн нутаг дэвсгэрт байрлах “Хөтөл нуур” ХХК хаяг, гэрэлтүүлгээ шинэчилж, цонхоо вакумжуулан, гадна дотор заслаа хийсэн бол “Лаврай хайрхан” ХХК 500 сая төгрөгийн тохижилт хийсэн байна. Мөн хүнсний “Тэлмүүн“ дэлгүүр хогийн сав байршуулж, хашаагаа будан, хаягаа шинэчилж, сандал дээврээ будсан тул инээмсэглэл наалт наалгасан. 14 хоногийн хугацаанд аж ахуйн нэгжүүд нийтдээ 20 сая төгрөгийн тохижилтын ажил хийсэн байна.

 

 

Харин Хүчит шонхор захын ойролцоо байрлах аж ахуйн нэгжүүдэд 14 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгч, “Дэнжийн мянга” ХХК удаа дараа орчноо цэвэрлээгүй байсан учир учир гахай наалт наасан. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хяналтын ажлын хэсэг ажиллан ерөнхий заавар зөвлөмж өглөө.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hiisen ajil ni sain bn..:
tegehdee neg l kuduu..za yahav, yavaandaa uurchlugduh bailgui dee
2015-06-25