Ц.Батбаяр нарын дээгүүр “бараан үүл” хуралдаж эхэллээ

img

 

Ардчиллын гэх он жилүүдэд манай залуусын дунд тун муухай гэмээр нэгэн авир араншин шинээр орж ирсэн юм. Тэр нь юу вэ гэхээр хэн нэгэн дээд тушаалын нэгний бөөрөнд намаараа дамжин дэлүү шиг наалдаж байгаад тун удалгүй доодчуулаасаа дээрэмдэж, хулгайлахаа чухалчлах болсон явдал гэвэл зохилтой. Тэр үедээ ёстой улаан цагаандаа гарна шүү дээ. Тиймээс хожим хойно булхай луйвар, худал хуурмагийн хэдэн давхраас доошоо унахыгаа үл тооно. Өөрөөр хэлбэл, дээрэмдэж, луйвардаад хөрөнгө мөнгөтэй л болж байвал юуг ч үл тоон урагшаа зүтгэнэ гэсэн үг. Тэр ч бүү хэл саяхан дэлүү болон наалдаж явсан нэгнийхээ зүг ч цэртэй шүлсээ нулимах нь энүүхэнд.

 

Яг үүний хамгийн тод жишээ гэвэл УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын захирагч асан “Улаан хацарт” гэгдэх Ц.Батбаяр. Одоо хөөрхий нэлээд дээрээс унаад Мөнгөнморьтын шоронд худаг манасан шиг, бантан зооглоод сууж байгаа л даа. Ингэхэд энэ хүнийг яагаад дурсав гэдэг бас учиртай. Манай монголчууд уг нь унасан нэгнээ өшиглөөд байдаггүй сайхан чанартай л даа. Даанч энэ нөхөр шоронд орсноо мэдрээгүйдээ тэр үү, тэнгэрээр явж байхдаа учруулсан зарим нэг гэмээ цайруулаач гэсэн нэгний урдаас оросуудын гурван хурууны илбэ үзүүлж хэрээс хэтэрч байгаа дуулдав. Тиймээс хэдэн жилийн турш хөлсөө ширгэтэл зүтгээд хийж бүтээх зүйлээ түүнд дээрэмдүүлсэн хэсэг нөхөд худаг манаж байгаа хотын дарга асан Ц.Батбаярын дарагдаад өнгөрсөн хэргүүдийн заримыг нь сөхөж, тэр ч бүү хэл Авилгатай тэмцэх газрын зүг гомдлын өргөдлөө аль хэдийнэ илгээжээ.

 

Ингэхэд юуны учир шоронд байгаа хүнийг АТГ-т өгөв гэдгийг товчхон өгүүлэхийн өмнө бяцхан оршил хэлье. Эрхэм хотын дарга, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр хэд хэдэн спортын ордон барих гэж төлөвлөгдөж байсан, угаасаа ч спорттой холбоотой, одоо ч баяр наадмаа хийдэг Төв цэнгэлдэхийн эргэн тойрны газрыг найз нөхөд, ах дүүтэйгээ хавсайдаж байгаад орон сууцны барилгууд барьж босгон, мөнгө болгоод халаасалчихсан хэрэг нэлээд шуугиан тарих шинжтэй байна. Түүх сөхвөл Төв цэнгэлдэх хүрээлэнг 1990-ээд оны бужигнаанаар хувьчилж, түүний 64 хувийг хот, 36-г нь Т.Нямдаваа нарын дөрвөн хүн цэнхэр тасалбараар худалдаж авчээ. Гэтэл 1990-ээд оны сүүлээр татварын шинэ хууль гарахад Т.Нямдаваа нар хуурамч бичиг баримт бүрдүүлж байгаад өөрийнхөө 36 хувийг 49 болгож дөнгөсөн байна. Энэ нь зүгээр л бичиг цаасан дээр хэдэн үсэг тавиад Улаанбаатар хотын эзэмших хувиас 13-ыг нь луйвардчихаж байгаа хэрэг юм. Ингэхэд бид Төв цэнгэлдэхэд наадмаа хийхийн тулд жил бүр төлсөн татвараасаа 50-100 сая төгрөг өгдгийг мэднэ шүү дээ. Тэр мөнгө чухам хаашаа ордгийг бүү мэд. Ямартай ч Төв цэнгэлдэх жилээс жилд нар бороо хаачих юмгүй, бахь байдгаараа барайж суудгийг бид маш сайн мэднэ. Гэтэл “Даварсаар даварсаар Дагвын орон дээр” гэгчээр Т.Нямдаваа нар нэг л өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн өмчийн 51 хувийг эзэмшигчээр тодорч, үүнийг Төв цэнгэлдэхийн ТУЗ-ийн дарга, Хотын өмчийн харилцааны газрын дарга нартай хамтран хийсэн нь тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл луйвардсан гэсэн үг л дээ. Луйвардах бололцоог ч санаатай, санаагүйг бүү мэд Улаанбаатар хотын захиргаа олгосон байдаг. Яагаад гэхээр энэ хугацаанд хот өөрийн өмчөө яав, ийв гэж ганц ч удаа шалгасангүй. Ийм нөхцөлд Т.Нямдаваа нар жинхэнэ дураараа дургина биз дээ. Тиймээс дангаараа хуралдаад л өөрсдийнхөө хувийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт хийсэн мэт материал бүрдүүлэх, хавь ойрынхоо хотын эзэмшлийн газрыг өөрсдийн газар мэтээр мөнгөтэй компаниудад худалдаж  байв.

 

Харин хаа очиж энэ бүхнийг таслан зогсоохоор хотын дарга М.Энхболд анх энэ ажлыг аваад нэлээд хөөцөлдсөн байдаг юм. Хувь эзэмшлээ эргүүлж авах гэж оролдсон гэсэн үг л дээ. Тэрбээр хотынхоо ИТХ-тай хамтран шийдвэр гаргаж,  хотын даргын 226 тоот захирамжаар Төв цэнгэлдэхийн 38.2 га газрын 8.2 га-г  “Төв цэнгэлдэх” ХХК-д, бусад газрыг Олимпын цогцолбор байгуулах үүднээс Олимпийн хороо, УБ хотын спортын байгууллага, Бэйсболын холбоо, Монголын боулингийн холбоо, Оюунтүлхүүр сан, Скаутын холбоо зэрэг спорт олон нийтийн байгууллагуудад хуваарилсан байдаг юм. Гэвч тэд Төв цэнгэлдэхийн 51 хувийг хуурамчаар эзэмшээд сэтгэл нь ханасангүй. Хотын эзэмшлийн ногоон бүс болох Төв цэнгэлдэхийн ойр орчмын газруудыг хувийн өмч мэтээр дахин хуурамч бичиг баримт бүрдүүлэн газрын наймаа цэцэглүүлэх гэж байтал, хотын захиргаа таслан зогсоосонд асар их хилэгнэж, улмаар тухайн үеийн шүүхээр гүйж байгаад Хотын захирагчийн захирамж болон спортын байгууллагуудад олгосон газруудыг хүчингүй болгуулсан байдаг.

 

Үүнийг л та маш сайн анхааралдаа аваарай. Уг нь М.Энхболд бүгдийг нь соёл, спортын газруудад олгохоор шийдвэрлэсэн байгаа биз. Тэгвэл одоо Төв цэнгэлдэхийнхээ эргэн тойрныг хар даа. Дүүрэн орон сууц. Орон сууц, орон сууцдаа Ц.Батбаяр болоод түүний хамтрагч, найз, нэг намын нь дайчин, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн барьсан сууцнууд. Нар халхлаад л ярайж байдаг шүү дээ.

 

Энэ мэтээр өөрийн эзэмшлийн газар, хувиа хуурамч бичиг баримт үйлдэн мөнгөтэй компаниудад худалддаг Төв цэнгэлдэхийн захирал Т.Нямдаваа нарт  болон шүүхийн өмнө УБ хотын захиргаа хүчин мөхөсдөж байсан нь гайхалтай ч үүний цаана нөгөө л авилга, хээл хахууль, асар их мөнгөний асуудал байгаа нь баримтаар нотлогддог гэдэг юм билээ. Энэ нөхдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан тохиолдол ч байдаг. Даанч тэр үед Авилгатай тэмцэх газар байгуулагдах тухай сураг ч байгаагүй учир захын прокурор хэргийг хэрэгсэхгүй болгоод байсны шалтгааныг тайлбарлах шаардлага өнөөдөр алга. Яагаад гэхээр зарим прокурор авилга авдаг тухай Хууль зүйн сайд нь шулуухан хэлээд байгаа шүү дээ.

 

Хүүхэд залуучуудын эх оронч хүмүүжил, хамтач, нийтэч, баатарлаг үйлс бий болгохын төлөө тэмцэгч Олон улсын скаутын холбооны гишүүн Монголын скаутын холбоо, Монголд боулингийн спортыг үүсгэн байгуулагч Монголын боулингийн холбоо, Нийслэлийн Хан-Уул дүүргийн I хороо нь Төв цэнгэлдэхийн зүүн хойд талд Улаанбаатар хотын захирагчийн захирамжаар Скаутын ордон, Боулингийн 16 замтай төвийн цогцолбор барих төсөл хэрэгжүүлэхээр 2003 оны тавдугаар сараас эхлэн инженер шугам сүлжээнийхээ асуудлыг шийдвэрлүүлэх, тоног төхөөрөмжийг нь олон улсын дэмжигч байгууллагуудаасаа үнэ төлбөргүйгээр авах гэрээ хэлцэл хийн, барилгын улаан шугам татуулаад хашаа барьж, газар шорооныхоо ажлыг эхлүүлсэн байдаг. Боулингийн холбооны удирдлага л гэхэд хуралдаад Боулингийн төвийн барилгын ажил эхлүүлэхийн тулд төслийг нь “МСS”, “Хурд”, “Женко”, “Титэм” компанийн удирдлагуудад танилцуулж байжээ.

 

Яг энд л манай спортынхон буруудсан байдаг юм. Яасан гэхээр энэ төслөө угаасаа сул газар хараад өөрийн эрхгүй шүлс нь асгараад эхэлдэг нөхдөд үзүүлээд шуналыг нь хөдөлгөж орхихгүй юу. Тиймээс л хамтарч спортын төлөө зүтгэе гэсэн санал авсан, одоогийн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд” компани шүүх дээр маргаантай байсан Скаутын холбоо, Боулингийн холбооны газрыг нэг л өдөр авчихсан байв. Гэтэл энэ луйврыг төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Т.Нямдаваа, хотын дарга Ц.Батбаяр, Б.Чойжилсүрэн нар хийж, луйвардсан захирамжаа маш сайн нууцалсан байдаг. Тэгэхээр тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан Б.Чойжилсүрэн, хотын дарга байсан Ц.Батбаяр нар хэн хэний газрыг, хэдэн төгрөгийн авилга авсны үндсэн дээр, хэн хэнд өгснөө АТГ-ынханд тайлбарлах цаг ирж магадгүй юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд” компанид нийслэл хотын “А” зэрэглэлийн ногоон бүсэд байх Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчмын газрууд, “Жапан тауны” эзэмшил газрын эзэн гадаадын иргэнийг хар тамхины хэрэгт холбогдуулан хөөж гаргаад газрыг нь өөрийн эзэмшилд авсан гэгддэг “Хүннү 2222” хороолол, Төмөр зам дагуух “Хурд-2” хорооллын газрууд ямар тендерээр, яаж очсоныг нь сайн мэдэх хүмүүс байгаа юм билээ. Тэгэхээр ирэх жил эрхэм гишүүнийг сэнтийгээсээ буугаад ирвэл ихээхэн гэнэтийн бэлгийг хууль хяналтынхан түүнд барих магадлал тун өндөр. Яагаад гэхээр Монголын нийгэм өдөр өдрөөр эрүүлжиж байна. Эргэж бас түүхээ харж байна. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгч байсан хүний хөлийг гозгонуулж болдог юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд бид харлаа шүү дээ.

 

Ингэхэд Төв цэнгэлдэхийг тойрсон энэхүү том луйврыг голлон найруулсан хүн нь Архангайн харъяат, хотын дарга, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр. Уг нь байдаг л нэг цэргийн дарга нөхөр. Гэвч армиас халагдаад МАХН-ын бөөрөнд дэлүү шиг маш сайн наалдсандаа Багахангай дүүргийн даргаас Улаанбаатар хотын дарга болж, ёстой шидийг олоод ниссэн нөхөр. Харин одоо шидэмсээр боолгоод сандарч яваа нэгэн. Тэрбээр дүүрэгт ч, хотод ч ирээд сайн ажиллаагүй. Харин хулгай хийсэн. Хулгай хийсэндээ ч ял шийтгүүлээд одоо шоронд худаг манаж суугаа. Гэхдээ шүүх түүний хийсэн хулгай луйврын өчүүхэн хэсэгт нь ял өгсөн гэлцдэг. Бүгдийг нь тооцсон бол энэ нөхөр Мөнгөрморьтийн жирийн дэглэмтэй шоронд бус харин Тахир соёотын онцгойд тун олон жил хуруу гараараа наадсан шиг суух байсан гэдэг юм. Наад зах нь түүний гар хөл оролцсон гэх “Нарны хороолол” орой болгон л зурагтаар муулуулах юм байна шүү дээ. Ингэхэд албан тушаалын амтанд гэнэт орсон энэ нөхөр өөрийг нь өөд татсан дарга нарынхаа үгийг үл тоож, намтайгаа байхад намайг хэн хэлж, нохойг хэн саахав хэмээн аашилж байгаад дарга нарынхаа дургүйг хүргэн, хэзээ нэгэн цагт шүүхийн хаалга татахаа мэдмэгц, нэг өдрийн дотор өөрийн төрсөн дүү, “Бумбын шовх” компанийн захирал Ц.Ганцэцэг болон бусад найзууддаа захирамж гарган Төв цэнгэлдэхийн газруудыг өгсөн байдаг.

 

“Мухар үхэрт худаг бүү үзүүл” гэсэн монголчуудын үг бий. МАХН-ын тухайн үеийн удирдлагууд Ц.Батбаяр хэмээх “мухар үхэрт” худаг үзүүлсний гай эцсийн эцэст Ц.Батбаяртаа туссан юм. Цаашдаа ч туссаар байх магадлал өндөр байна. Мөн араасаа хэд хэдэн “чиргүүл” ч чирч болзошгүй харагддаг. Ямартай ч эдүгээ шоронд байгаа энэ эрхмийн дээгүүр хуулийн “бараан үүл” бас дахин хуралдаж эхэлсэн байна. Юм ээлжтэй гэж энэ л дээ. Мөн сүүдэр нь түүний дүү нар болоод УИХ-ын эрхэм гишүүн Б.Чойжилсүрэн, Т.Нямдаваа нарын нөхдүүд дээр ч тусч магадгүй бололтой.

Н.Данзан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eh oron:
Энэ УИХ-ын дарга М,Энхболд гэж хүн чинь яасан ч их юманд нэр нь хутгалдсан хаашаа янзын амийтан бэ?,АРАЙ ч дэндүү юм аа,
2018-07-16
ZOCHIN:
HUI 7 HUDAGT SHINE STADION BARIAD ENE HUUCHIN STADIONIIHOO GAZRIIG TOR BUTCAAGAAD AVCHIHGUI YU.TER NYMDAVAA N STADIONOO GERRUUGEE AVAACHINA BIZ.
2018-07-16
Zochin:
Sport tsogtsolbor barihgui oron suuts uilchlgeenii barilgaar duurlee.zogsoolchgui bolloo
2018-07-16
Зочин:
ханаж цаддаггүй хэнийг тэжээх гэж
2015-07-02
зочин:
Хөөрхий Батбаяр хорт хавдартай болсон гэнэ харамсалтай
2015-06-28
зочин:
Ийм нам дагсан, намын хажууд наалдсан луйварчид их байгаа учраас улс орны хөжил,ард түмний амьдрал сайжрахгүй байгаа нь үнэн,өшөө луйварчид их байна.МАН.АНам доторх одоо бэтгэгдэж байгаа залуучуудын холбоо нэртэй нам тойрсон албан тушаал гордсон хэсэг нохдууд байна.Эд нар хэзээ улс орноо бодож,хууль дүрмээ дээдлэх цаг эрх юм бол гэж гойрдох юм. АТГазар сайн ажиллах хэрэгтэй,та нар сайн ажиллаж байгаа, ард түмэн шударга ёсны талд АТГ-тай хамт шүү.
2015-06-26
зочин:
Улаан хацартын ах дүү нарыг шалгах ёстой,идэж уусан бүх хөрөнгөө дүү нарынхаа нэр дээр шилжүүлсэнийг олон түмэн,ганьт компаниихан ярьдаг шүү,
2015-06-26
Зочин:
Энэ хулгайч нарын үйлдсэн гэмт хэрэг үүгээр хязгаарлагдахгүй8 энд дөнгөж үзүүрийг нь цухуйлгаад л орхисон байна. АТГ, Прокурор, Цагдаа эднийг шалгахгүй ээ, бүгд худалдагдсан, хамсаатан ч байж магадгүй!!!!!
2015-06-26
Зочин:
Т.Нямдаваа гэж торсон ах дуу 2-байдаг хоер уулаа адил нэртэй луйварчид залин хийх гэж овог нэрээ хуртэл адилхан болгосон. луйварчид шуу дээ
2015-06-25
Tsog:
Hun barivchlah ovchtei yadaad zov bichij suraach mal min
2015-06-25
Чойжил:
Чойжилсурэнг магтаад байгаа хамсаатныг нь бас баримчланаа
2015-06-25
Чойжил:
Чойжилсурэнг магтаад байгаа хамсаатныг нь бас баримчланаа
2015-06-25
Зочин:
М,Энхболд гэдэг луйварчин Наранхуу гэдэг хулгайч дараа нь Мэнхбаяр одоо Батуул гэх мэт луйварчингууд энэ хотын явах газар гуй болгож хаясан учир атг баривчлах тэр Чойжилсурэн гэдэг дээрэмчин байрын хунийг цаазаар авсан ч багадана гэдгийг ард тумэн мэдэж байгаа шуу
2015-06-25
Зочин:
М,Энхболд гэдэг луйварчин Наранхуу гэдэг хулгайч дараа нь Мэнхбаяр одоо Батуул гэх мэт луйварчингууд энэ хотын явах газар гуй болгож хаясан учир атг баривчлах тэр Чойжилсурэн гэдэг дээрэмчин байрын хунийг цаазаар авсан ч багадана гэдгийг ард тумэн мэдэж байгаа шуу
2015-06-25
bobo:
Yun ualaan tsaim hudlaa bichdeg yum be Enkhboldin aav Tuv aimag Bayn sum , Batbayarin eej Bulgan aimag Gurvanbulag sum. Medej bicheechee chi.
2015-06-25
Zochin:
Choijilsureng demjij bn.,xiisen yumtai zaluu biznesmen.yum xiideg zaluusaa demjij bdag shuu.
2015-06-25
Tsog:
Chojilsureng demjij bn Ajild n ulam ondor amjilt husie Jinger hutsaj l baig...
2015-06-25
Zochin:
Choijilsuren Hunnuu 2222 iig chanariin ondor tovshind barij bn Sain ym hiij bgaa hund bitgii ataarah harin uram ogch suraach
2015-06-25
Зочин:
АТГазар энэ талаар баримт нотолгоог цаг алдалгүй цуглуулж аваасай
2015-06-25
Donrov:
Za estoi erguu huts shig hun uuniig bichjee. Estoi chamaig basch baina. Chi tiim ovoo um bol ter ergen toirnii barilga baishing ni buulgaad shunaad baigaa bol bugdiig ni av?! Bogd uuliig boitogtoi holoor oshiglono gej ug baidagdaa. Ene gazar gedgiig chine irged ni ezemshih, ashiglah gej bui bolgoson umaa malaa. Tegeed hen neg ni ashiglaal biz. Chi tuund uhsendee ataarhaa ve? Mongoloo aldsan muu ogor novshoo duugui bai! Chamai tenger nirgenee.
2015-06-25
бибид:
За битгий хуц аа чи данзан минь чамайг дэнзэн болгоно шїї.Чи эхлээд хууль ёсны газраар нь шалгуулчих дараа нь хїний нэр тєрд халд...Єдєр єдєрєєр эрїїлжиж байгаа гэчихэж ээ бас баньд чинь.Энэ яг АН-ын бууны нохой байна шд.Энэ улс чинь єдєр єдєрєєр дампуурал руугаа явж байна за АН-ын гєлєгєє ална шїї чамайг..Одоо би АН гэж сонсохоор єєрийн эрхгїй бухимддаг болчихож
2015-06-25
Данзан:
Муу Данзан байна даа чи чулуунд бүдэрсэн хүүхдийг Монгол хүн татаж босгодог чи ч үхрээс дор муугийн муу хүн байна
2015-06-25
монголчууд:
тэр доор сэтгэгдэл бичсэн нөхөрт хэлэхэд энэ луйвар 1990-ээд оноос хойш хувьчлалын ягаан,цэнхэр тасалбараар хувь эзэмшсэн этгээдүүд луйвар хийж байсаныг М.Энхболд хотын дарга болоод таслан зогсоож спортын байгууллагуудад хувиарласан гэж байна.дараа нь хотын дарга болсон Батбаяр дахиад луйварчидтай нийлж дампууруулсан гэсэн байна сайн унш.
2015-06-25
Blok bnashu:
Блок зарна Блок зарна. Блок их хэмжээгээр нийлүүллэнэ. Улаанбаатар хотын зүүн талаар хүргэж өгнө. Улиастай, ботаник, жанжин, гачуурт, шар хад, амгалан, улаанхуаран... УТАС 89829090 95021233
2015-06-25
IRGEN:
Б.Чойжилсүрэн shalgah hergtei l deeee er ni bol ene gazruudiig ymar zamaar avsiiim beeee BULAI BULAI MONGOL TOR BULAI BOLJ BNA DAA
2015-06-25
зочин:
алимаа гэж
2015-06-25
Зочин:
Батбаяр бол М.Энхболдын хамаатан нь бөгөөд гар хөл нь, хүн нэг гараараа хийсэн үйлдлийг нөгөө гараар эсэргүүцэнэ гэж байдаггүй юм. Газрын ченжээр алдаршсан М.Энхболд газрын наймаагаа хамсаатануудаар хийлгэж өөрөө эсэргүүцэж байгаа мэт дүр эсгэж тэдгийг хамгаалтаг байсан нь одоо тодорхой болсон. Наад төв цэнгэлдэг хүрээлэнг өөрийн өмч болгосон Т.Нямдаваа, Их дээлгүүрийг дээрэмдэж авсан Шагдарсүрэн нарын үйлдлийг Монгол улсад төр гэж байдаг юм бол дахин шалгах нь зүйтэй.
2015-06-25
unen:
m.enxbold batbayr 2 chini ax duusiin xuuxduud sh dee,, tegeed ch gazariin naimaachin abilgachin enxbold ulaanbaatariin gazariig zaraad duusaa biz dee,
2015-06-25
zochin:
HEREG HUUCHIRDAGGUI YM. AVILGATAI TEMTCEH GAZAR AJLAA HIIGEEREI. AVILGACHIDAAS AVILGA IIM HORTOI GEDGIIG N AMTLUULAARAI. HUULIIN DAGUU.BITGII ORSHOOGOOREI.
2015-06-25
Иргэн:
М.Энхболд ажлаа аваад энэ бүхнийг таслан зогсоохоор хөөцөлджээ гэчихжээ.Батбаяр чинь Энхболдоосоо ажлаа авсан юм ш дээ .Тэгээд ч Энхболдын аав Батбаярын ээж 2 төрсөн ах дүүс гэдгийг олон хүн мэднэ.Бүгдээрээ Энхболдын л булхай ш дээ
2015-06-25