Лохан хэт даврагчдыг дэмжив

Жүжигчин Лэндсей Лохан Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн явуулж буй алан хядах ажиллагааг дэмжиж буйгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн сараас эхлэн коран судар судалж, исламын шашинтан болсон юм. Лохан твиттертээ “Ямар ч хүн бууж өгөхийг хүсдэггүй. Гэтэл яагаад тэр хүмүүсийг буруутгаад байгаа юм бэ. Хэт даврагчидтай найрсаг харьц. Учир нь тэд ч гэсэн хүмүүс. АНУ-ын Засгийн газар Иракт цохилт өгснөөс болж хэт даврагчдын дургүйцлийн хүргэсэн. Хүн бүхэн сайхан амьдрах учиртай. Тэд хүний амь насыг хөнөөж байгаа ч би тэднийг дэмжиж байна” гэж жиргэжээ.
Түүний дээрх жиргээг олон нийт “Лохан нэр хүндээ ашиглаж, өсвөр үеийг буруу зам руу уруу татаж байна” хэмээн буруутгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин бүсгүй мөн твиттертээ арабаар “Ариун ислам” хэмээн бичсэн аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ