Зургаан сайдын суудлаар МАН-ын амыг барьж чадахгүй

img

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Ганбаяр нар мэдээлэл хийлээ. Тэд сүүлийн үед яригдаад буй "хамтарсан Засгийн газраас МАН хөөгдөх"  асуудалд албан ёсны тайлбар өглөө.

 

Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат МАН-ыг Засгийн газраас гаргах талаар АН-аас албан ёсны мэдэгдэл ирээгүй гэдгийг тодотгож, МАН төрийн ажлыг гацааж, Засгийн газрыг шүүмжилж яваа гэдэг худлаа хэмээн үгүйсгэв.

 

-АН-ынхан хамтарсан гэрээг дүгнэнэ, МАН хамтрагч байж чадахгүй байна хэмээн ярьж байгаа. Энд ямар байр суурь илэрхийлэх вэ?

 

-МАН 2014 оны 12 дугаар сард хамтарсан Засгийн газарт орохдоо нэг зүйлийг тодорхой хэлж байсан. Хамтарсан Засгийн газрын хууль бус үйл ажиллагаа, хуудуутай ажлыг дэмжихгүй, хамгаалахгүй гэдгээ тодорхой хэлсэн. Болж, бүтэхгүй байгаа зүйлд нь албан ёсны шаардлагаа тавина. Хамтарсан Засгийн газарт байгаа цаг хугацаандаа бид ажлаа ч хийнэ, хариуцлагаа ч үүрнэ. Харин Н.Алтанхуягийн Засгийн газрын алдаа дутагдлыг  МАН үүрэхгүй.

 

Үндсэн хуулийн ажлыг хэсгийг Н.Батбаяр, Тавантолгойг Л.Эрдэнэчимэг, Сонгуулийн хуулийг Р.Бурмаа, Улс төрийн намуудын тухай хуулийн ажлын хэсгийг С.Баярцогт ахалж байгаа. МАН энэ ажлын хэсгүүдийн 1/3-ыг бүрдүүлж байгаа. Бид бүгдийг явуулъя гэсэн байр суурьтай байгаа.

 

-МАН “хөөгдөхөөсөө” өмнө өөрсдөө Засгийн газраас гарна гэх яриа сонсогдож байна?

 

-Нам гэдэг хувийн компани биш учраас олон ургалч үзэл байгаа. Гэхдээ МАН-д нэг зарчим байдаг. Энэ бол асуудлыг олонхоороо нухацтай ярилцаж гаргасан шийдэлдээ хатуу бат зогсч чаддаг.

 

-АН-аас хамтарч ажиллах боломжгүй гэсэн мэдэгдэл ирвэл яах вэ?

 

-Хэрвээ хамтарч ажиллах боломжгүй гэвэл намын удирдлага, удирдах зөвлөлөөр асуудлыг хэлэлцэнэ.

 

-Танай намын бүлэг сүүлийн үед хэд хэдэн хуулийн төсөл дээр завсарлага авсан. Үүнийг төрийн ажил гацаасан гэж хэлж болох уу?

 

-Хэн нь төрийн ажлыг гацаагаад байгааг та нар харж байгаа шдээ. Тухайлбал Тавантолгойн төсөл гэхэд АН-ын фракциудын эрх ашгийг зодоон дунд гацчихаад байгаа. МАН-ын өргөн барьсан хуулиуд УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдын өрөөнд хав дараастай байна. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах хуулийн төсөл, сонгуулийн санал санаачилгатай холбоотой хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын төслүүд хэлэлцэгдэхгүй, хав дараастай байна. Тэгсэн хэрнээ УИХ дээр хэлэлцэгдээд олонхын дэмжлэг аваагүй унасан асуудлыг дахин дахин оруулж ирдэг. Жишээ нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл. Ямар хууль долоо хонохгүй эргэж орж ирдэг, ямар хууль нь бүтэн нэг дарагддаг юм бэ. Тэгэхээр төрийн ажлыг хэн гацааж байгаа нь ойлгомжтой байгаа байх.

 

-МАН хамтарсан Засгийн газраа шүүмжилж, муулсан гэх эрх баригч намын үгс юунаас үүдэв?

 

-МАН зарим нэг албан тушаалтан шиг асуудлыг албан тасалгааны цонхоор хардаггүй. "Бид Хамтдаа" аянаа Архангай аймагт хийсэн. Тэр үед хүмүүсийн асуултад бодитоор хариулсан. Ямар эдийн засаг хүлээж авсан вэ гэсэн асуултад Сангийн сайд Ж.Эрдэнэбат "-700 тэрбумын улаасан данс хүлээж авсан" гэдгийг л хэлсэн. Бид худлаа яриагүй. МАН-д зургаа сайдын суудал өгчихөөд амыг нь барина гэвэл эндүүрэл. АН-ын рейтинг унаад ирэхээд муу муухайг МАН-д нялзааж байна. Үүнийг дээхнэ үед соёл урлагт шог гараа гэдэг байсан. АН-ынхан шоудаж, шог гараа хийхээ боль. Жаахан нуруутай байгаач ээ, төлөвших цаг чинь болсон.

 

Дээр нь АН-ын бүлгийн дарга Гарамгайбаатар гэдэг хүн хандаж нэг үг хэлье. Тэр хүн улс төрийн хов жив ярихдаа гарамгай юм. Хэнтийгээс Улаанбаатар хүртэлх, Архангайн Чулуутаас Завхан хүртэлх замыг  Гарамгайбаатар даргын Монроуд гэдэг компани барьж байгаа. Одоо ард түмэн энэ замыг там болсон гэж ярьж байна. Бондын мөнгөөр барьж байгаа энэ замаа гарамгай байсан бариач гэдгийг хэлмээр байна.

 

-АН-ынхан хамтарсан гэрээг 50 хувийн биелэлттэй байгаа. Тэр нь зөвхөн албан тушаалын биелэлт гэсэн. Танайх гэрээг хэрхэн хэрэгжсэн гэж дүгнэж байгаа вэ?

 

-Гэрээний биелэлт гэж сонин юм яриад байгаа юм. Өчигдөр хоёр талын ажлын хэсэг уулзаж, гэрээний биелэлтийг ярьсан байна лээ. Сонгуулийн хуулиас эхлээд Оюутолгой, Тавантолгой, эдийн засгийн хямралын төлөвлөгөө,  өрийн тааз, орон нутгийн  иргэдийн хурлынхны хууль ёсны дүрэм журмыг биелүүлнэ гэсэн. Говьсүмбэрт нөхөн сонгууль болж, АН ялагдсан. Тэрнээс хойш хоёр сар гаран болж байхад ИТХ-аа хуралдуулахгүй, хууль бус засаглалтай явж байна. Үүнийг бид ярихгүй гээд яах юм. Ярихаар биднийг муу хэллээ гэх.

 

МАН зургаан сайдын суудал өгсөн. Зургаан сайд ажиллаж байгаа. АН-ынхан ч бас албан тушаалдаа байгаа биз дээ. МАН хариуцлагаас зугтахгүй. Зургаан сайд чадлынхаа хэрээр зүтгэж байгаа. 25 жил ярьсан Зайсангийн иргэдийн газрын асуудлыг шийдсэн. Ажил мэддэг, ажлын төлөө гэсэн сэтгэлтэй хүн зургаан сарын дотор шийдээд өглөө гэж Зайсангийн иргэд баяртай байна. МАН хамтарсан Засгийн газарт орсноос эдийн засагт нааштай, эерэг дүр зураг харагдаж байгаа. Тавантолгой, Оюутолгой хөдлөх яриа эхэлсэн, долларын ханш 100 гаруй төгрөгөөр буурсан нь эерэг дохио. АН-д нэг зүйлийг хатуу хэлэхэд янцаглахыг нь би янцаглаж, үүрэхийг нь чи үүр гэдэг хачин зан, зарчим хоёроо одоо болио. Ажил хийж, ачаа үүрэх гэж байгаа бол үүрсэн шиг үүр гэдгийг албан ёсоор хэлье.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

МАН -ялгарах зүйл байхгүй:
МАН-АН ямар ч ялгаа байхгүй. МАН харин ч АН-ын дэргэд бол бүр ч заваарсан бохир нам гэдгээ саяын НАМЗХ-ын хурлаараа харуулж мөнгөтэй л бол хэний ч дор орохоос буцахгүй эвгүй гарууд гэдгээ харуулсан ш дээ. Сонгууль дөхөөд худлаа шүүмжлэл нь ихдээд байх юм. МАН-АН хоёр ер нь эвгүй нам даа.
2015-06-26
zochin:
10 suudal avsan bol amaa hamhih bsan yum uu yu yariad bgaa yum bol oo, MAN, AN 2 yalgaa baihgui, niilj zasgiin erhiig barichihaad daraa ni yah geed bgaa yum boloo zailuul dutuu idlee geed bgaa yum baihdaa
2015-06-26
Зочин:
XARIN MUNXBAT DARGAA DEMJIJ BNA. TERTEI TERGUI 2016 OND MANAI NAM GARNAA... SANAA ZOVOLTGUI. NAAD XARIN GANBAYAR-AA ZAILUUL ..
2015-06-25
Зочин:
ZA ENE GANBAYAR XIISEN GEJ MANAI NAM-D YU XIIJ YAVAAD B.GAAG OILGOXGUI YUM. TSAGTAA EMITION-II GANBOLORIIG YAJ YAVAAD, TSUG NARGIJ YAVSANAA 13-R XOROOLOLD BOLOROOGIIN GERT MARTSTSAN MANAI NAM BUTSURLAAD YAVAXIIN.. CHI YU HIISIIIN. ODOO ZAIL...
2015-06-25
Зочин:
Nam bolson 2 bugus .bie bieniihee bugusuu uhaad yavj .ard tumen ireh songuuliar haruulah blgui
2015-06-25
Зочин:
2 huuhenii erleguud suuj bnda? Zarchimtai baildaa ehleed uuj iddeg ulaan hooloi unjij ywsag ulaan hooloigoo udirdaad survhihaa?? Daraa nam bolon uur busad erkh ashigaa yriaa ta 2-n tarhi chn saltaandaa bdag shde bodood vzeereu???
2015-06-25
Зочин:
Гараад яваач дээ. Чадахгүй л дээ.
2015-06-25
Зочин:
бондын мөнгөөр барьсан чанаргүй замуудыг яах юм бэ зүгээр агаарт хийсэх юмуу тэр х мөнгө кармалчаад ядаж зориулах юманд нь зориулалдаа
2015-06-25
зочин:
6 сайдаас илүү засгийн газрыг бүтнээр нь авах, та нар улс орноо ядарсан ард түмнийг бодох ухаан алга.2016 онд яаж сонгуульд олноор гарах ганц зорилготой.Өөр зүйл даанч алга даа.
2015-06-25
kkkk:
hen or gesin pai pyi gj bsnaa heden saidin suuragaar shulsee goojuulaal oroo bizdee.uls orni tuluu ch geh shig....heree hereeniihee harig faihna MAN.MAXN,AN -ih baga il dald gedegeeree l yalgaatai busad jijeg namantsar bie daagchid ni shantaaj hiij husam olj iddeg.Mgl-n uls turiin unuugin amidral.
2015-06-25