Гацууртыг дэмжсэн ”15”-ыг өмөөрье

img

Одоогоос таван жилийн өмнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд очиж байлаа. "Монголын Швейцарь" гэгддэг энэ сум бол Дархад түмний өлгий нутаг.  Жуулчдыг татдаг байгалийн нэн үзэсгэлэнт газар л даа. Улаан тайга, цаатнууд, Хөгийн гол гээд энэ нутагт үзэх юм их бий. Гэвч хотоос очсон сэтгүүлчдийн баг энд амрах гэж биш ажиллах гэж, байгалийн сайхныг үзэх гэж биш байгалийг хэрхэн сүйтгэж байгааг харах гэж очиж билээ. Аймгийн төвөөс 170, Улаанбаатартаас 840 км, сумаасаа бол мориор л хүрэхээс машинаар очиж болдоггүй битүү тайга. Гэвч энд бидний "нинжа" гэж нэрлэдэг гар аргаар алт олборлогчид байгалийн сайхныг "шар металл"-ын төлөө үнэхээр баллаж байв. 300 гаруй гол эх авдаг, тэр нь 230 гаруй нуурт цутгадаг Хөгийн гол эх үндсэндээ "нинжа" нарын хөлд талхлагдсан байсан юм. Ой модыг нь хяргаж, усны эхэд нь олон тооны нүх ухсанаас болж Хөгийн гол заримдаа татардаг, ан амьтны хувьд бараг дайжчихсан байдалтай биднийг угтсан. Тэнд ямар ч хууль үйлчилдэггүй. Цагдаа, хүчнийхэн очдог ч хүчин мөхөстсөн ийм л байдалтай байсан. Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэдэг шиг Улаан тайгын энэ түүхийг нэхэн сануулсан нь одоо Ноён ууланд үргэлжилж мэдэхээр боллоо.

 

УИХ өнгөрсөн долоо хоногт Гацууртын ордыг ашиглах тухай Засгийн газрын саналыг унагав. Өнгөн дээрээ Ноён уулаа ухуулахгүй авч үлдэж байгаа юм шиг боловч үнэндээ энд хуулийн дагуу уурхай олборлох байсныг хуульгүйгээр "нинжа" нараар олборлолт явуулах эрхийг парламент өгчихлөө. Тиймээс Гацууртын ордыг эдийн засгийн  эргэлтэд оруулах санал өгсөн УИХ-ын 15 гишүүнийг өмөөрье гэж бодсон юм.

 

Гацуурт бол стратегийн ач холбогдол бүхий орд. Уг ордыг ашиглах тухай санал УИХ-ын босго давалгүй хоёр дахиа уналаа. Мэдээж эсрэг санал өгсөн гишүүдийг буруутгах аргагүй.  Орж ирсэн асуудлаар ямар байр суурь илэрхийлэх нь, саналаа яаж өгөх нь УИХ-ын сонгуулиар тэдэнд олгогдсон хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрх нь. Гэвч энэ гишүүдээс асуухад дараагийн сонгуулиа бодож өгсөн санал нь Гацууртын ордыг байтугай Ноён уулыг ямар ч хамгаалалтгүй болгож орхисныг асуумаар байна. Одоо тэгээд хэн Гацууртын ордыг "нинжа" нараас хамгаалах вэ. Тэнд хувийн хөрөнгөөр хайгуул хийгээд нөөцийг нь тогтоочихсон алтны орд байна. Энийг Монгол даяар бүгд мэдэж байгаа, "нинжа" нар ч ялгаагүй мэддэг. Өнөө маргаашдаа юу юугүй ухаад эхэлнэ гэж лав байхгүй. Удалгүй ухах нь харин тодорхой болов уу. Энэ бол Гацууртын ордыг хуулийн дагуу татвар, ногдол ашгаа аваад ашиглуулъя гэж санал өгсөн УИХ-ын 15 гишүүнийг өмөөрөх нэг шалтгаан.  Хоёр дахь нь Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Ерөнхий сайд нь "гэртээ" тогтож чадахгүй "бадар гуйж" яваа энэ үед уул уурхайн томоохон төслүүдээ урагшлуулахгүйгээр энэ хямралыг давах арга байна уу. Эдийн засаг нь уначихсан нэг Засгийн газар огцруулж, хоёр дахиа байгуулахдаа бүх нам засагт нь хамтарсан улсын хувьд өөр гарц байгаа гэж үү.

 

Байгаа бол хамаа алга. Гэвч төсөв нь хөрөнгө оруулалт байтугай цалин, тэтгэврээ дийлэхээ байчихсан, гадаад валютын ханш өдөр бүр өсч байгаа энэ үед Гацууртаа, Оюутолгойгоо, Тавантолгойгоо хөдөлгөхөөс өөр гарц Монголд үлдсэн үү. Тиймээс эдгээр ордоо хөдөлгөе, хөдөлгөхдөө харин ухаанаа уралдуулъя.

 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Ч.Сансар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Ninjad yamarch huuli, durem uilchlehgui. Bossuud n tamtaggui bayan baidag gene bilee.Ulaanbaataryn hamgiin unetei huvtsasyg LV geh met -g ted l avdag gesen.Benz G 500-g chin chi avsan uu,bi avlaa geed mashinaasaa mungu chirch avchiraad 2,3 hun zereg avaad gardag gesen shuu.iim baihad manid yum naaldah uu,yadahdaa tatvarch ugui uldej bna.
2015-06-26
Jana Ganbi:
Hurdan ashiglasan n deer yum bn
2015-06-26
Ha ha:
Ene chin l zuv sanaa sh tee.ehleed mungolchuud uhaad daraa n gadaadiihan orj baig
2015-06-26
Зочин:
нинжа нар нь ухаж авч чаддаг юм бол гадны тэр их том хөрөнгө оруулалт бага ашигаар яадаг юм харин нинжаа нараа дэмжиж ажиллах нөхцлийг нь бүрдүүлээд гарсан алтыг нь харин худалдаж аваад эрдэнэсийн сангаа бүрдүүлбэл харин ашигтай байх даа ядаж л гадаадын нинжаа нарт ухуулж хахууль авсан хэрэгт орооцолдохгүй и том хөрөнгө оруулалт шаардахгүй шүү дээ
2015-06-26
Ha ha:
Ene chin l zuv sanaa sh tee.ehleed mungolchuud uhaad daraa n gadaadiihan orj baig
Зочин:
гадны нинжагаар тонуулснаас өөрсдийн нинжа нар тоногдоо ядаж хэдэн ам бүл тэжээгдэх байлгүй дээ
2015-06-26
Зочин:
Gadnii luivarcnid 90xuviig ni ideed uldsen 10 g ni manai manai 2,3 xan luivarcnin idej baixaar ard tumen mini uxag.cni yagaad mongoliin arf tumen uxax ni geed sanaagaa cnileegeed bna.ali gazariin luivarcniniix ni gar xol ve.
2015-06-26
Зочин:
Арчаагүй төрийн боловсролгүй сэтгүүлч бичсэн бололтой. Хэндээ гомдоод, хэнийгээ өмөөрөөд юу бичээд байна вэ. Нинжадаа дийлэгддэг төрдөө гомдох хэрэгтэй. Буруу замаар олны хөрөнгө, улсын мөнгийг идэж өөрдсөө булхайтай явдлаар баяжсан тул булхайтай үйлдэл хийгч нинжа болон болон бусад хуулийг уландаа гишгэгчдийн өөдөөс үг дуугарч чадахгүй болсон УИХ-ын гишүүддээ наад гуншигнаж гомдсон мэдээллээ илгээвэл яасан юм. Газар ухуулж хөгжүүлсэнгүй гээд гоншигнолгүй байж үз. Ухуулахаараа л нэг боллоо.
2015-06-25
bold:
altan deer suusan guilagchin hedii boltol ingej suux be zob ashiglii ulsaa xogjuulii
2015-06-25
Зочин:
Мөнгө үнэртсэн нийтлэл байна хэдэн цаас авч байвал Хөх Монголоо худалдахад бэлэн хөлсний сэтгүүлчид сөнөтүгэй
2015-06-25
Mongol ninja:
Mongoliin tor baigaa tsagt ninjaagaas hamgaalj chadna biz. Ninja bol mongol hyn.jaahan ym olsonch iahav. Gehdee ninja bid noen uulaa hairlana shyy.
2015-06-25
монголчууд:
чи битгий донгос бас нэг орон тооны бөгс долоогч гараад ирж.Гацууртын ордыг ухаж болно гэхдээ Бороог ухаад татвар төлөлгүй гэрээгээ зөрчиж зугтсан энэ өмхий Канадууд л биш шүү. тэгээд ч 10 жилд 200-хан сая доллар авахын төлөө тэр их алтыг зүгээр өгчихөж чадахгүй. Дээр нь уул ус ургамал амьтадгүй хоосон хөндий цөл Монгол улсад хэрэггүй. Оюу-толгойгоо олигтойхон хөдөлгөж чадахгүй гадныхантай нийлж хулгайлж байхад энэ Засгийн газрын үед ухуулахгүй. Газар нутгаа ухуулж синдийчүүлж боллоо.Зүгээр тэр 5-н толгойг ард түмэнд ашигтайгаар хөдөлгөөд явуулж чадвал бусад баялагаа хойч үедээ үлдээсэн нь дээр.
2015-06-25
Зочин:
sanaa niij bna
2015-06-25
Зочин:
gatsuurtiin ord yrigdaj bhd dollar owoo unaj bsn odoo ch buur butsaad sansart garlaa l da hurdan ashiglaad balyut oruulj ireechee ajilchdiinhaa tsaling ch tawij chadahaa bailaa
2015-06-25
Зочин:
OT TT Gatsuurt geed bugdiin ywuulahgui yum bnaooo malaa malaad l amidrii ugaasaa humuus nich uher gishuud ni ch uher yum chin gazar door baylagaa bulchaad gadaadiin uls ornoos mongo guigaad huu tolool suuj bhaas oor zam uldsengui
2015-06-25
Зочин:
ГАДААДЫНХАН ГЭХЭЭР Л ЛУЙВАРЧИД ГЭЖ ОЙЛГОДЫН МУУ ХААШАА ЮМ МАНАЙД МӨНГӨ БАЙХГҮЙ ЮМ ЧИНЬ ХЭН НЭГЭНТЭЙ ХАМТРАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ ХАМТАРСАН ХҮМҮҮС ЧИНЬ АШГАА ХУВААЖ АВНА БИЗ ДЭ ЗҮГЭЭР Л ҮНЭГҮЙ УХААД ОЛБОРЛООД ӨГНӨ ГЭЖ ЮУ БАЙСЫН ТЭГЭЭЛ БУЛШ ЯРЬСАН АМЬТАД НИНЖА НАР ЧИНЬ АЛЬ ДЭЭР УХАЦАН ХАР ХАР НҮХНҮҮД БОЛГОЦОН
2015-06-25
Зочин:
Нинжа гэж хүрз жотутай нөхөд байхаа өнгөрсөн хэдэн зуун саяын экскаватартай явж бдаг юм гэсэн.. Гэхдээ алт нь яг ч ноён уул булшиндаа бгаа гэж ойлгоогүй
2015-06-25
Зочин:
ehleed bulsh yriad l bsn bulsh bhku bna geheer tsewdeg yriald l zugeer jujig tawih yumaa uynga gej awgai dahin suudal awhiin tuld buhniig hiij bna
2015-06-25
Зочин:
нинжа нараа ухаал яваад өгнө хэн дараа нь нөхөн сэргээлт хийх үү жинхэн үр хойчдоо том хар нүх л үлдээх болох нь дэ
2015-06-25
Зочин:
ediin zasgiiin chuhal ach holwogdoltoi orduudaa ashiglayaa orj irsen mongooroo emneleg surguuli tsertseleg barij ajliin bairiiig nemegduulj ur huuuhduudee saihan orchin surch bolowsruuliy delhii hogjiltei hol niiluuleh tsag bolson hediii boltol mal mallaj amidrahiin hoer idehguii hooson honohgui geed l ywaad bh uu
2015-06-25
zochin:
Hulsuur bichdeg ulun nohoinuud mungu ugbul hvn alhad belen iim bertegching tseberleh heregtee ymarch niinjaa baihgvi niijaa oruulah somirhol edend bain tegeed daraan niinjaa uhlaa odoo gadniihand ugi bolhoo bailaa gehiin bainl da gadnii gar hul bolson muuruud ene ordig mogolchuud uursduu uhaj chadan shvv dee
2015-06-25
Зочин:
OORSDOO IIM IH ED BAYLAGTI TEGSEN HERNEE GADAAD BOON ORTEI IIM ULS ER NI BAIHUU TOLGOI NI OLGOI BOLTSON HUMUUS TORIIN TOLGOID BNA
2015-06-25
Зочин:
Манайхан гадаадаас өр зээл тавиал байна энэ ордуудаа ажлуулахаар яадын хэнд үлдээнэ гэж хадгалаад байгаан сайн гэрээ хийгээд татвараа аваад явах нь зөв шүү хамгийн гол хурдан эргэлдэг салбарт оруулах нь чухал
2015-06-25
зочин:
Хөлсний бичээч.
2015-06-25
Зочин:
Энэ эсрэг товч дарсан хүмүүс монгол улсыг мөнгөтэй хоолтой нь залгуулна битий санаа зовцгоо ажил хийх ч хэрэг байхгүй ийм сайхан ардын баатарууд байхад
2015-06-25
Зочин:
ehluulsen hediigee gaigui ajilluulchihaad daraa ruugaa orson deer baihaa
2015-06-25
Зочин:
Сайханаа энэ тэнд очиод гуйлаг гуйгаад л явахын ийм том ордуудаа ашиглаад эргэлтэнд оруулаад хүнээс гуйхгүй сайхан амьдарч болохку байхдаа ёстой заяа нь хаяцан юм
2015-06-25
Зочин:
ugaasaa ninja nar uhdagaa uhtsan ywaj bgaa hudlaa bulsh tsewdeg yrial uynga gej balai awgai buur toglolt hiichih yum bna l da
2015-06-25
Зочин:
ondor tatwar awah yum bna le poliyt 30 lintsenzees 50 geheer chin l bolood ywchij bgaa yum esreg konop darsan humuus bol uls oroniig horlogchid
2015-06-25
orshikh:
Sansaraa bitgii duhlaa medemhiir. chi margaashiinhaa hool nogoodor omsoh oimsniihoo tuhail bodoj bna. harin ene chin oor asuudal 50,100,200 jiliin tsaadhiig har, bod, setge, tosool. Mongol uul uurhaigaas haraat oron boloh esgui. ene bol haraal. 2 tolgoi bhad hangalttai.
2015-06-25
ым:
УГтаа бол зөвийг бичсэн байна. Тэр онгод сахиусыг нь чөтгөр аваг. Хэдий болтол алтан дээр суусан гуйлгачин байх вэ? ГЭТЭЛ Гэм нь хэдэн муурнууд халбагаа барьж дайраад хуваагаад идчихээр ард олонд юу ч үлддэггүй нэг гачин завааан асуудал байна
2015-06-25