Кобане хотоо хамгаалан тулалдаж байна

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Сирийн Кобане хотод эрхээ тогтоохыг санаархаж, халдлага зохион байгуулсан байна. Хэт даврагчид төв хэсэгт бөмбөг дэлбэлж, 38 хүний аминд хүрчээ. Курдууд хотоо хамгаалахын тулд хэт даврагчидтай тулалджээ. “Хэзээ гал зогсох нь тодорхойгүй байна” хэмээн Дамаск хотноо сурвалжлага бэлдэж буй “AFP” агентлагийн сэтгүүлчид мэдээлсэн аж.

 

“Кобане хотын нөхцөл байдал хүндэрч, хаа зайгүй дэлбэрэлт болж байна” хэмээн “www.aljazeera.com” мэдээллээ. Иракт цохилт өгч буй АНУ, Их Британи тэргүүтэй холбоотон орнууд Кобане хотын тулаанд оролцохгүйгээр хөндлөнгөөс ажиглаж байгаа гэнэ.

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Курдууд хэт даврагчдаас хотоо эргүүлэн авч, түүхэн ялалт байгуулсан юм. Жилийн хугацаанд үргэлжилсэн тулааны улмаас сая орчим иргэн дүрвэж, 500 гаруй хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ