Жагсагчид парламентын ордонг эзэлжээ

img

Шинэ Зеланд улсын парламентын ордонг байгаль орчныг хамгаалагчид эзэлсэн тухай “www.theguardian.com” мэдээллээ. “Ногоон хамгаалагчид” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн 50 гаруй залуу өндөр хамгаалалттай парламентын ордонд нэвтэрчээ. Хэсэг жагсагч парламентын ордны дээвэр дээр гарч, Ерөнхий сайд Жон Филиппийн зурагтай “Ажлын байрыг нэм. Агаар, хөрсний бохирдлыг бууруул” гэж бичсэн лоозонг байршуулсан байна.

 

Жагсаалыг удирдаж буй Жохна Смит гэгч дээрх үйлдлээ “Бид зоригтой байхгүй бол улс ард түмнийхээ төлөө юу ч хийхгүй бололтой. Парламентын ордон руу авирсан залуус бүгд туршлагатай уулчид” гэж тайлбарлажээ.

 

Парламентын ордонд болсон үйл явдлаас үүдэж Ерөнхий сайд Аюулгүйн зөвлөлийг хуралдуулж, цагдаагийнханд жагсагчдыг барихыг үүрэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
zorigtoi tuuchiinuud ve
2015-06-26