Улс төр дэх “авгай” араншин

Зайсанд олон жил амьдарсан иргэд газраа ашиглах, эзэмших эрх авах гэж олон жил янз бүрийн аргаар хөөцөлдөж байна. Саяхан УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн, БОАЖНХ-ын сайд Д.Оюунхорол Зайсанд нэгэнт үүссэн суурьшлын бүсэд амьдарч байгаа иргэдэд газрыг нь ямар нэгэн байдлаар олгох тухай ам гарч байсан удаатай. Тэгвэл энэ асуудал юу болсон талаар ХУД-ээс УИХ-д хуралд сонгогдсон хоёр гишүүн Д.Оюунхорол сайдтай уулзахад элдвээрээ загнуулаад гарчээ. Эрхэм сайд “Та нарыг бодвол би улс төрийн туршлагатай. Сайдын өрөөнд орж ирээд ямар ажил хийж байна гэж элдэв юм шалгаадаг хэн юм бэ. Дуугүй мөрөөрөө хууль тогтоох ажлаа л хий. Битгий улс төрийн шоу хийгээд бай” хэмээн цухалдсан байна. https://www.youtube.com/watch?v=eV-DU1xFe1k&feature=youtu.be
Угтаа бол Хан-Уулын Зайсангийн газарт байгаа иргэд Лу.Болд, Ц.Оюунгэрэл хоёрыг ажлаа аваад удаагүй байгаа Д.Оюунхорол сайдаас чамгүй олон жил газрынх нь тухай ярьж хөөцөлдөж хууль тогтоомж хүртэл өргөн бариад амжсан гэдгийг нь ялгаад салгаад ойлгочих дайны улс. Тулсан хэрүүлийн ялагч нь мэдээж Д.Оюунхорол. Түүнийг хов жив ярьдаг, намын удирдлагууддаа долигонодог гэсэн яриа байдаг. Ямартаа ч Д.Оюунхорол сайдын энэ үйлдэл улс төр дэх “авгай” араншингийнх нь илрэл болохыг харуулаад амжлаа. Гэхдээ хэрүүл, хэлэлцэл өрнөсөн уулзалтын дараа насаараа газрынхаа төлөө шөнө айдастай унтдаг байсан Зайсангийн иргэд газрын гэрчилгээгээ авахаар болсон нь яамай даа.
Д.Анар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ