Францчууд “NSA”-д тусгай мөрдлөг явуулна

img

Жулиа Ассанжийн “Wikileaks” сайтад “Espionnage Elysee” гэх гарчигтай нэгэн материал нийтлэгдсэн юм. Тус материалд дурьдснаар АНУ-ын Аюулгүй зөвлөлийн байгууллага буюу “NSA” 2006-2012 оны хооронд Францын өнөөгийн Ерөнхийлөгч Франсуа Олланд болон өмнөх төрийн тэргүүн Жак Ширак, Никола Саркози нарыг тагнаж байсан гэжээ. Энэхүү мэдээллийн дараа Олланд өчигдөр Үндэсний Аюулгүй байдлын удирдлагуудтай уулзаж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон “NSA”-ийн тэргүүнтэй утсаар ярьсан юм. Обама тагнуулын хэргээс болж хоёр улсын дипломат харилцаанд сэв суухаас эмээж буйгаа Олландад мэдэгдэж “Албан ёсоор мэдэгдэхэд “NSA”, Францыг тагнахаа зогсоосон. Аюулгүй байдлын үүднээс АНУ тагнах ажиллагааг зохион байгуулсан” хэмээн ярьжээ.

 

Олланд, Обамад үл итгэж буйгаа ярианыхаа үеэр дурьдаж Францын тагнуулын байгууллагын удирдлагуудыг Вашингтон руу илгээхээр болсон байна. Тагнуулууд “NSA”-д ажиллаж, тусгай мөрдлөгө явуулах юм. Обама Францын тагнуулуудад ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэхээ Олландад амласан байна.

 

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр “ирэх сарын 19-нд Францын тагнуулын байгууллагын 11 ажилтан Вашингтонд очиж, NSA-ийн удирдлагуудтай уулзахаар болсон” гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Үндэсний аюулгүй байдлын агентлаг гэж байдаг юм, NSA биш, монголоор бичиж сур
2015-06-26