Адал явдал хайгчид аялалдаа гарлаа

Монголын адал явдалт, спорт аялалын холбооны 17 тамирчин өнөөдөр аялалдаа гарлаа. Тэд Байгаль нуур, Сэлэнгэ мөрний сав нутаг, Саяны нуруунд өнөөдрөөс долоодугаар сарын 8-ныг хүртэл аялах юм.
Энэхүү аялал Монгол Улс, ОХУ-ын Буриад улсын спорт аялал баг тамирчидтай хамтран уламжлал болсон бөгөөд долоо дахь жилдээ аялж байна.
Монголын адал явдалт, спорт аялалын холбооны ерөнхийлөгч н.Жияандоржоор ахлуулсан ахмад болон залуучуудын төлөөллийг багтаасан багийг Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар хүлээн авч уулзан, үдэж өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ