Гантай аймгуудад онцгой комисс ажиллаж байна
2015-06-26

Манай орны ихэнх нутгаар хэт халалтын улмаас ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий бүс нутгаар хуурайшилт нэн аюултай зэрэглэлд хүрч, төв, баруун зүгийн нутгаар зуншлага муу, гантай байна.

 

  Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, тушаал, удирдамжийн дагуу Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр төв, баруун зүгийн нутагт ажиллахаар явжээ.

 

Ажлын хэсэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Булган, Архангай, Төв, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт ажиллах юм байна.  Манай орны ихэнх нутгаар өдөртөө хэт их халж байгаа нь аянга цахилгаан буух эрсдэлийг бүрдүүлж байна.

 

 

Б.Дэжид

 

 

Shuud.mn
Сонин хачин