Хашлаганд гацсан зарааг аварчээ

Лондонгийн гал унтраах албаны хэсэг аврагч 36 цагийн турш хуучин станцын төмөр хашлаганд гацсан зарааг аварсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гал унтраагчид станцын ойролцоо галын дуудлагаар ирээд байхдаа зарааг олсон байна. Зараа хуучин станцаас гарч явах үедээ гол хаалганы урд байрлах төмөр хашлаганд гацсан байж. Станцын өмнө байрлах камерийн тусламжтай түүнийг 36 цаг хашлаганд гацсан болохыг тогтоожээ. Аврагчид цахилгаан хөрөөгөөр хашлаганы нэг баганыг хөрөөдөж, зарааг аварсан байна.
Хашлага хөрөөдсөн аврагч Ричард Лутгое “Зараа цахилгаан хөрөөний дууг сонсоод их айж байгаа харагдсан. Гэхдээ зараа үгэнд сайн орж, огт хөдлөөгүй” гэжээ. Зарааг “RSPCA” гэх амьтан хамгаалал, аврах байгууллагад хүлээлгэн өгчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ