Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр намын нөхөдтэйгээ Итгэлт хамбыг зорин очиж, хүслээ шивнэсэн гэнэ.
Тэрээр ОХУ-ын Буриадад аялан, Иволгиний дацанг үзэж сонирхон, Итгэл хамбын сүмд зочилсон байна.
Энэ үеэрээ Иволгинский дацангийн одоогийн хамба лам, Оросын буддын уламжлалт шашны санх Дамбой Аюшеевымтай уулзжээ.
МАХН-ын тэргүүн Н.Энхбаяр алдарт “Ганжуур”, “Данжуур”-ыг монгол хэлнээ орчуулсан бичгийн хүн. Түүний ээж нь буриад хүн тул Буриадтай цусан төрлийн холбоотой” хэмээн ОХУ-ын “Байкал дэйли” сонинд түүний талаарх мэдээлэлдээ бичсэн байна.
Сонирхуулахад, Итгэлт хамбад ОХУ-ын олон улс төрийн зүтгэлтнүүд, одод, нэр хүндтэй хүмүүс Итгэлт хамба Дашдоржид очиж мөргөдөг. Итгэлт хамбад мөргөснийхөө дараа сайд, дарга болцгоодог гэх яриа ч байдаг гэнэ шүү.
П.Наран
Уншиж байна |